Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Би 28 настай эмэгтэй нөхөр 2 хүүхэдтэй. Би өөрийнхөө амьдралд болоод байгаа бүтэлгүй бас ойлгомжгүй зүйлын талаар бичмээр санагдлаа. Би нөхөртэйгөө суугаад 6 жил гаран болж байна охин хүү 2-тоы. Юу болохгүй байгаа бэ гэхээр нөхөр маань намайг үргэлж хардаж зодож дарамтлана ажил хийлгэхгүй болохоор нь ажлаасаа гарлаа ажилгүй болчихоор мөнгө олж ир гэж зодож дарамтална. Ийм амьдралтай би 6 жил гаран болж байна.
2015 оны 10 сард би тэсэхээ байгаад тусдаа амьдарч эхэлсэн шинэ ажилд орж цаг наргүй ажиллаж байна. Гэтэл нөгөө дарамт бас дуусаагүй ээ янхан банзал биеэ үнэлэгч гэх мэт. Салах гэхээр 2 хүүхдээ бодоод байх юм. Засрахгүй юм шиг байна. Нөхөр маань уг нь архи тамхи хэрэглэдэггүй л дээ яагаад ингээд байдаг юм ойлгохгүй юм. Анхнаасаа буруу сонголт хийсэн нь миний алдаа юм болов уу?