Сайн байцгаана уу. Битгий муу муухай үгээр доромжлоорой гэж гуйя. Найз залуу маань сүүлийн үед надад ерөөсөө таалагдахаа больчихлоо. Маш амархан уурладаг, хэцүү зантай хүн л дээ. Хараад байхад их олон муу зантай хүн юм шиг санагддаг юм. Би тэр болгонд нь өөрөө уучлалт гуйгаад, аргыг нь олох гэж байдгаараа хичээдэг байсан. Анх танилцсан цагаасаа эхлээд хайрлаж халамжлах гэж хамаг байдгаараа хичээж ажлаа хүртэл хойш нь тавиад чадахаараа цаг зав гаргах гэж гүйдэг байлаа. Гаргаж байгаа зан аашинд нь бага багаар гомдсоор байгаад одоо харахаар уур хүрээд хэлсэн үг нь бүр шал тэнэг юм ярьж байгаа юм шиг санагдаад байдаг болчих юм.
Анх танилцаж байхад сайхан л байдаг байсан. Өөрөө өдөж хоргоож байж танилцчихаад дараа нь тоохгүй байгаад байгаа ч юм шиг, учир нь олдохгүй сонин зан гаргаад байдаг болчихсон. Бас дунд нь нэг хүүхэнтэй нэр холбогдоод авсан. Өөрөөс нь асуухаар үгүй. Тэр хүүхэн өөрөө над руу гүйгээд байдаг юм гэж хэлдэг. Би ерөөсөө болъё гэж шийдээд ярихгүй уулзахгүй байгаа. Болъё гэж хэлээгүй байгаа, зүгээр хаячихая гэж бодсон юм. Тэгтэл одоо болохоор салж өгөхгүй араас гүйгээд байдаг болчих юм. Ер нь эрэгтэй хүн засарна гэж байдаг юм болвуу?