Сайн байцгаана уу та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцах гэсэн юмаа. Эхнэр сайхан амаржсан хөөрхөн охинтой болсон. Миний хувьд өглөө ажилдаа явна, өдөр орой нь ирээд хоолоо хийчихээд хүүхдээ гаргана, орж ирээд гэр орноо цэвэрлэнэ, даавуунуудаа угаана. Бас өдөр бүр эхнэртэй гоё амттай гэсэн хоолыг нь хийж өгнө дөө. Шөнөдөө заримдаа эхнэрээ унт гэж байгаад шөнөдөө босно хүүхдээ хуурайлж хооллоно. Заримдаа бас эхнэртээ массаж хийж өгнө. Бүх биеийн цэгэн бариа гээч бүр. Зарим хүмүүс найзууд маань базуулчихлаа, чи бүр гэрийн авгай шиг боллоо эр хүн шиг байгаач гэх мэт үг хэлэх юм. Үүний талаар та бүхэн юу гэж бодож байгаагаа хэлээч?
↧