Сайн уу бүгдээрээ. Би ганцаараа явж явж 1 хүнтэй танилцаад 3 жил гаруй хамт байр түрээсэлж амьдраад 1 жил болжийноо. Энэ хугацаанд бишгүй муудаж сайдаж зан зангаа мэдэлцдэг болсон. Харин сүүлийн үед урьдны эхнэр хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ байнга ярьдаг л даа би тоодоггүй ч сүүлийн үед хүүхэдтэйгээ тэр эхнэртэйгээ цуг авахуулсан зураг энэ тэрээ ангийнхаа группд тавьсан байх юм. Эхнэр нь нэг газрын нэг анги. Зүгээр надтай найз фэйс дэээрээ салсан эхнэрээ оруулалгүй зургуудаа хийчиж. Энэ нь ямар учиртайн болоо?
Урьд нь амьдралтай байсан хүнтэй суух дэмий юмаа. Сэтгэлийн зовлонтой юм байна. Энэ маягаараа уулзаж учраад байдымуу бүү мэд. Ийм нөхцөлд сэтгэлд юм орчихоор хэцүү юмаа. Ер нь ч салах тухай бодож байсан. Ажилгүй төрөлгүй байжийж хүүхдээ авч уулзана гээл гэрлүүгээ явчих юм. Намайг хүн гэж үзэхгүй байгаа юм шиг санагдаад байх юм. Дээрээс нь намайг хаашаа ч гаргахгүй байх санаатай энд тэнд ажлаар гадуур дотуур явжийхад залгаснаа утсаа аваагүй тохиолдолд 20, 30 залгаал уурлаал хараагаал унана.
Байрны түрээс болчихлоо яахуу мөнгө олдохгүй нь гэхээр одоо яахав дээ тус тусдаа л байя тэгэж байгаал болбол болно л биз болохгүй бол тэр биз гэхийн энэ хүн ийм зорилгогүй юмуу эсвэл яасан ч яахав дээ салвал сална л биз гэсээ бодолтой юмуу бүү мэд. Саллаа гээд хувцсаа аваад хэд хэд явж байсан ч эргэж зууралдаад явдаггүй ирээл чамаас л болсон шүү чи л атайхан байвал би аятайхан байна гэдэг. Одоо бүр сэтгэл хөрөөд байх шиг бна. Салсан нь дээр үү яавал дээр вэ?