Сайн байна уу би та бүхэнтэй нэг зүйлийн талаар хуваалцах гэсэн юм. Би 35 настай гэрлээд 10 жил болж байгаа төрийн байгууллагад ажилладаг жирийн нэгэн бүсгүй. Нөхөр бид хоёр 1 өргөмөл хүүтэй. Хүү маань 5 настай. Бид 3 жирийн нэгэн аз жаргалтай гэр бүл. Бид 2-ын дундаас хүүхэд гараагүй.
Саяхан ажлынхаа нэг залуутай санамсаргүй байдлаар дотно харьцаанд ороод жирэмсэлсэн. Одоо 4 сартай. Хүү маань дүүтэй болно гээд бөөн баяр. Би нөхөртөө өөрийнх нь гэж хэлсэн. Тэгээд ч би нэг их гадуур дотуур яваад хардуулаад байхаар зүйл хийдэггүй болохоор нөхөр маань хүлээж авсан.
Гэтэл архи уусан үедээ би өөрийнхөө хүүхэд гэж итгэхгүй байна төрөхөөр нь шинжлүүлнэ гэж хэлсэн. Энэ үг надад үнэхээр аймшигтай санагдсан. Урьд нь хүүхэд олохгүй байхдаа хэн хэн нь шинжлүүлж ямар шалтгаантай байгаагаа тогтоолгоогүй. Гэтэл нөхөрт маань байсан юм байна. Энэ хүүхэд нөхрийн маань хүүхэд биш ч гэлээ бидний миний 10 жил хүсэн хүлээсэн үр шүү дээ. Би төрснийхөө дараа яанаа л гэж бодож байна. Нөхөртөө яаж итгүүлэх вэ? Би яах ёстой вэ туслаач…