Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10669

Би энэ хүүхдийг хайрлаж чадах болов уу? Аавыг нь бодох тоолондоо хүүхэддээ муухай зан гаргавал яанаа?

$
0
0

lead_960

Сайн байна уу? Бүсгүйчүүдээсээ асуух зүйл байгаа тул харамгүй зөвлөгөө хайрлаарай. Би 27 настай эмэгтэй. Монголдоо ирээд 8 сар болох гэж байна. Ирсэн даруйдаа хуучин найз залуутайгаа ажлын шугамаар тааралдаад тэрнээс хойш мэнд устай байсаар 2 сарын өмнөөс уулздаг болсон. Бид их сургуульд байхдаа үерхдэг байлаа тухайн үед бие биендээ үнэхээр сайн хөгжилтэй хосууд байсан. Төгсөөд тэр USA яваад удалгүй би Япон явсан. Энэ хугацаанд хэн хэн нь найз охин\залуутай болох хардах гэх мэт асуудал үүссэн ингээд л салцгаасан.

5 жилийн дараа ирээд түүнтэй уулзахад хэн хэн нь ганц бие байсан болохоор харилцаа маань ахиад л эхэлсэн. Гэтэл саяхан ажлынхантайгаа гадуур явж байгаад ирээд авъя гэхээр нь дуудсан чинь хүргэж өгөх замдаа хардаад байцааж шалгаагаад гадаадад байж байгаад ирсэн эмэгтэйчүүд задгай болсон байдаг чи яагаад ингэж хувцасласан юм гээд шүүмжлээд эхэлсэн гэтэл би кофт, юбка, цувтай л байсан. Гэртээ орох гэтэл машинаасаа буулгахгүй нөгөө байцаалтаа үргэлжлүүлээд дээр нь бүр хэдэн хүнтэй унтсан бэ гадаадуудтай байх сайхан байсан уу гэж асуусан. Ямар ч алкахол хэрэглээгүй эрүүл үедээ яг л галзуу хүн шиг аашилсан над руу дайраад эсэргүүцсэн ч бараг л хүчиндүүлсэн.

Бурхан минь тэр өдрөөс хойш түүнийг харахыг ч хүсэхгүй түүнд ямар ч сэтгэл байхгүй болсон гэтэл би жирэмсэн болсноо 2 хоногийн өмнө л мэдлээ. Энэ хугацаанд тэр байнга уучлалт гуйж гэрт ажил дээр хүлээгээд байж байдаг боллоо. Үнэхээр шаналгаатай байна. Тухайн үедээ цочирдож сандраад хамгаалалт хийгээгүйг нь ч санахтай манатай жирэмсэн болчихно гэж санаанд ч ороогүй энэ миний анхны жирэмслэлт. Одоо надад бодогдож байгаа зүйл гэвэл хүүхдийг яах вэ? Төрүүлээд би хайраар дутаалгүй өсгөж чадах болов уу?

Гэтэл хүүхдийн аав нь надад яаж хандлаа даа ингэж бодохоор эмнэлэг ороод муухай зүйл хийчихсэн нь дээр ч юм шиг санагдаад муу зүйл хийлээ гэхэд би тайван унтаж ч чадахгүй гэдгээ мэдээд байна. Ээжүүдээсээ асуумаар байна би энэ хүүхдийг хайрлаж чадах болов уу? Аавыг нь бодох тоолондоо хүүхэддээ муухай зан гаргавал яанаа? Жирэмсэн болсноо тэр залууд хэлэхгүй гэж бодож байгаа. Хэрвээ хүүхдээ төрүүлбэл зөвхөн өөрөөрөө овоглоод энэ хүнтэй ямар ч харилцаагүй өгсөж байж л би хүүхдээ хайрлах юм шиг байна.


Viewing all articles
Browse latest Browse all 10669

Trending Articles