Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10658

Зүрхээ дагах уу? Тархиа дагах уу?

$
0
0

bigstock-beautiful-young-woman-choosing-48833492

Би юунаас эхэлж ярихаа өөрөө ч сайн мэдэхгүй л байна. Би одоо 23-тай дөнгөж сургуулиа төгсөөд ажил дээр гарсан бас  мастертаа суралцаад явж байгаа бүсгүй. Одоо амьдрал минь дөнгөж эхэлж байгаа болохоор ажил мэргэжилээс илүү насан туршдаа амьдрах хань ижлээ л зөв сонгож ирээдүйн амьдралдаа итгэлтэй болохыг юу юунаас илүү хүсэж байна.

Би дөнгөж 17-той байхаасаа л анхныхаа хайртай учирч тэрэнтэйгээ 5 жил үерхсэн юм л даа. Хамтдаа маш удаан хугацааг өнгөрүүлсэн. Ирээдүйн амьдралаа бараг өдөр хоногоор нь төлөвлөж хэзээ ч салахгүй гэж бие биедээ амлалт өгч үнэхээр гэнэн балчир хүүхэд зангаараа бие биеэ хайрладаг байсан.

Гэхдээ манай хүн хартай. Эхэндээ ч нээх мэддэггүй л байлаа. Сүүлдээ эх сургуулийн төгсөлтийн жилүүдэд улам их хардаж эхэлсэн. Хүний урманд барьж аваад хардаад байхаар юу ч болоогүй, ямарч холбоотой хүн байхгүй болохоор манай хүн миний алхсан газар уулзсан хүн болгоныг асууна шалгаана.

Тэд дэх өдөр тэдэн цагт хаана байсан, ямар хүмүүстэй байсан. Хэн хэнтэй байсан, тийм ч хүнтэй битгий нийл ийм ч хүн дэмий гээд л алхам бүрийг минь заах нь холгүй аашлана. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг найз гэж хардаггүй юм гээд л хар багын минь найзийг хүртэл ад үзнэ. Хэд хоног завгүй уулзаж чадахгүй байж байгаад уулзахдаа бүр ихээр хардана. Би эсвэл хардах гэж ойлгодог байсан ч юмуу!!

Уулзаад л шууд утсыг минь аваад фб-г минь хамгийн түрүүнд үзнэ, тэгснээ уулзаагүй өдрүүддээ юу юу хийсэн, хэнтэй уулзсан гэх зэргийг ширхэг бүрээр нь яриулж байж санаа нь амарна. Надад тийм амьдрал үнэхээр хэцүү санагдсаан. Бид 2 зөвхөн тэр шалтгаанаас болж өчнөөн муудна сайндана. Би битий ингээч гэж зөндөө гуйна гувшина, аргадна, сална гэж хүртэл айлгана. Хэд хоног ч салж үзнэ.

Тэгж явсаар нэг л өдөр тэвчмээргүй санагдаад би салий гээд л салчихсан. Эхэндээ найз залуу маань өмнөх шигээ хэд хоноод гуйлаа. Би зөвшөөрөөгүй дараа нь сар болоод гуйлаа. Би бас л нийлэхийг хүсээгүй. Гэхдээ мэдээж дотроо хайртай болохоор нийлмээр байсан ч ийм маягтай ийм хартай хүнтэй үлдсэн амьдралаа өнгөрүүлж зовж байснаас одоо л жоохон тэсчих хэрэгтэй гэж өөрийгөө хуурч байсан юм. Тэгээд найз залуу маань сүүлдээ ч намайг гуйхаа больж хүссэн үедээ эргээд ирээрэй би чамайг хүлээж л байна гэсэн. Би ч тэгээд 2 сарын дараагаас одоо байгаа хүнтэйгээ танилцаад уулзаж эхэлсэн. Ер нь одоо энэ хүнтэй уулзаад 8 сар болох гэж байна.

Тэгтэл би ердөөсөө хайртай болохгүй юм. Хайр гэдэг чинь яаж ч болгохыг хичээгээд гардаг эд биш юмаа. Уг нь энэ хун маань их сайн хүн л дээ. Их зөөлөн, тайван, хардаад зовоогоод байдаггүй. Бас их надад хайртай. Одоо бол гэрлэнэ л гэж ярьдаг болсон. Гэтэл миний чин зүрхэнд 5 жил үерхсэн хартай залуу минь л байх юм. Юу ч болсон байнга бодогдно, 2 дахь найз залуугаа байнга харьцуулж голно. Нэг л цаанаасаа дасахгүй юм.

Гэтэл саяхнаас удаан харьцаагүй хуучин найз залуу маань надтай холбоо барьлаа. Эхэндээ ч энгийн л юм ярьсан, ажил төрөл амьдрал ахуйгаа мэдэлцээд сүүлдээ 2-лаа бие биенээ л их асуулаа. Найз залуу маань шууд хэлсэн, би чамаас хойш хэд хэдэн охидуудтай үерхлээ, ердөөсөө болохгүй байнаа. Би чамаас өөр хүнтэй хамт байж чадахгүй нь чи найз залуутай болоогүй бол бас надад хайртай хэвээрээ бол эргээд ирээч гэсэн, өмнөх шигээ хардаж зовоохгүй одоо ухаарсан бас засарсан гэдгээ байн2 хэлж байсан.

Би тэр үед үнэхээр их түүнийгээ санасан байсан болохоор өөр хүнтэй болсон гэж хэлж чадаагүй ээ. Тэгээд бодох хугацаа өгөхийг л гуйсан.

Тэгээд одоо ямарч асуудалгүй хирнээ миний сэтгэлийг татаж чадахгүй байгаа энэ сайн хүнийг гомдоож миний тэвчээрийг барсан ч хайрыг минь булаасан хуучин найз залуу дээрээ очих уу? Аль эсвэл нүдээ аниад хайргүй хүнтэйгээ амьдрах уу? Эмэгтэй хүн дасаж дурладаг юм гэнэ лээ, хүүхдийг нь гаргаад хамт байхад хайртай болж л таараа гэж өөрийгөө бас хуурах юм…

Зүрхээ жаргалтай байлгъя гээд энэ сайн хүнийг гомдоож, явлаа гэдэг үг амнаасаа гаргаж чадахгүй нь. Хүний сэтгэлээр хэтэрхий тоглосон хэрэг болно шүү дээ.

Нөгөө талаас нь бодоход хэрвээ энэ хүнийг гомдоогоод хуучин дээрээ очтол төд удалгүй дахиад л хардаад эхэлвэл яах вэ? Ер нь хар арилдаг юмуу? Энэ үед ямар шийдвэр гаргахаа үнэхээр мэдэхгүй юм. Зүрхээ дагах уу? Тархиа дагах уу?  Над шиг байдалд орж байсан бүсгүй байвал туслаач…


Viewing all articles
Browse latest Browse all 10658

Trending Articles