Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Хөгийн хүний хөгийн хүүхэд…

$
0
0
Mournful man sitting head in hands on his bed in a bedroom at home

Mournful man sitting head in hands on his bed in a bedroom at home

Анхны хайр гээд киног үзээд ийм хөгийн юм байдаг л юм байхдаа гэж бодож байсан чинь жилийн өмнө Дэлгэрийн дүрд тоглочихсон явж байсан гэдгээ өнөөдөр фэйсбүүк ухаж байгаад мэдэх шив дээ. Арван жилдээ нууцхан сайн болоод их сургуульд ороод ил сайн болоод, үерхэх гэдэг үйлийг үйлдсэн ч биш үйлдээгүй ч биш оронцоглож сармагчин царайлж явж байгаад гадаад руу гурав дөрвөн жил сургуульд яваад ирсэнд маань охин надад талтай хандаад эхлэв ээ.

Хэдийгээр талтай хандаж байсан ч ямар нэгэн байдлаар шинэ савалгаа үүсгэж хуучны орцонд тамхи татангаа болох болохгүй бүх зүйлийг ярьдаг харьцааг өөрчлөх хэрэгтэй санагдаад болдоггүй. Гурван жилийн өмнө сурж байсан улсынхаа хөрөнгө оруулалттай нэг компанийн толгойд нь очоод суучихсан чамгүй амжилттай явж байсан би, нэг удаа сөрөг хүчинд байгаа ч гэсэн эрх мэдэлтэй хүний хүүхэд (надаас ч ах байсан л даа)-г дагуулан одоо бидний яриад байгаа оффшор данс гээчийг нээж өгөхөөр явах хэрэгтэй болсон юм. Томилолтдоо түүнийг дагуулж явсан нь сайхан дурсамж үлдээсэн ч өнөөдөр өөрийнхөө тэнэгийг гайхах шалтгаан болжээ.

Хоёр жилийн өмнө усанд хаясан чулуу шиг алга болчихсон чинь тэр товариштай нийлээд хүүхэдтэй болчихсон сайхан амьдарч байгаа ажээ. Анхны хайр гуай ч яахав эмэгтэй хүнийхээ хувьд эрэгчин хэр чадалтай байна тийш нь татагдана. Өөртөө татаж чадаагүй нь миний хохь. Гэхдээ тэр нөхөр болсон хогийг бодохоор уур хүрэх юм. Ажил дээр ч араас хутга шаасан амьдрал дээр ч балиус шаагаад тавьсныг нь мэдээгүй байжээ. Эх нь хээр алаг бол унага нь ямар гэдэг бодит туршлага болж ясанд минь шингэж хоцорлоо. Гэлээ гээд очоод тэр хүмүүст энэ өвдөлтийг мэдрүүлсэн ч миний сэтгэл засрахгүй ба тэр нэг эмэгтэй сайхан амьдарч байгааг хараад өс төрөх сэтгэлийг уучлал нөмрөн авлаа.

Бичлэгийн эхэнд дурьдсан Дэлгэр шиг дараа нь тэнэгтэж явахгүйн билээ.


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles