Би 2 долоо хоногий өмнө үр хөндөлт хийлгэсэн. Уул нь анхны жирэмслэлт, бас найз залуудаа хайртай болохоор авахуулмааргүй л байлаа. 3-уулаа болоод сайхан амьдарч болно штээ, гэж найз залуудаа зөндөө хэлсэн ч тэр огт ойлгоогүй, гэрийнхэндээ хэлэхгүйгээр авахуулчих гэж хэлээд л хаашаа ч юм алга болчихсон. Аргагүй эрхэнд 5-н долоо хоногтойд нь авахуулсан соруулж. 10 минут орчим л аймар өвдсөн. Дараа нь 2 цаг орчим орноосоо өндийх ч тэнхэлгүй уйлаад л хэвтээд л…
Одоо болтол миний сэтгэл санаа мааш хүнд байна. Ямарч амьдрах хүсэлгүй мэт хааяа санагддаг. Та нарт гэж зөвлөхөд яг хань болно, насан туршдаа хамт амьдарна гэсэн сайн хүнтэйгээ учраад хуримаа хийсэнийхээ дараа л хүүхэдтэй болоорой. Яарах зүйл ерөөсөө байхгүй. Эрчүүд гэдэг чинь үнэхээр аймар хүмүүс байдаг юм байнаа. Чамайгаа насан туршилд чинь хайрлаж амьдарна гээл байсан хэрнээ нүүдлийн шувуу шиг л хаяад оддог.