Би одоо 3 сартай нялх хүүхэдтэй энгийн л нэг ээж хүн. Харин ёстой бантан дунд ороод юугаа ч ойлгохоо байлаа. Намайг 7 сартай байхад нөхөр маань салсан. Хүүхдээ гараад нэг ширхэг памперс ч барьж ирээгүй. Үүрээр нэг согтуу л ирж байн байн ирэхдээ нялх биетэй намайг хардаж. Бид 2 ч бүүр заваарсан юм болжийнаа. Найз охин маань баахан яс хаячихсан. Би ч тэр охинтой хэрүүл хийгээд алаан болсон. Нөхрөө ч чи тийм ийм бузар заваан завхай. Бүүр уурандаа чи зүгээр үхээд өгөөсэй. Чамайг хараадаг бол харачихмаар байна гээд ч хэлчихсэн. Хүүхдээ харахаар л бүүр тэр новшийг бодохоор уур хүрээд байх юм.
Хамгийн зэвүүн нь бүүр манай тэр найз охинтой нийлж намайг доромжилж байгаам даа. Анх намайг жирэмсэн болж байхад тэрний тэр ээж аав нь ч үхэх гээд л гүйгээд байдаг байсан. Нэг ч удаа залгаж ачаа асуугаагүй ирээчгүй. Бүүр утсаа ч авахгүй тэр нөхөр ч бас утсаа авахгүй. Би бүүр учраа ч олохгүй юм хүүхдээ бодохоор салая гэх хэцүү. Өөрийгөө бодохоор салаад хаячихмаар. Яджийтал бас бөө баахан бөөлөх нэрээр архийг ууж өгнө. Тэрийг нь хэлэхээр уурлаад үхэх гээд үнэн моралгүй.
Намайг жирэмсэн байхад үүрийн 5 цаг хүртэл машинд суулгаад найз бөө нартайгаа архидаад л. Манай эмэгтэй найзуудтай ч алцагнаал. Ёоё бүүр бодохоор уур хүрмээр. Юм л болуул уух гээд л нүүр амаа сэт сэт цохиулаал. Хамаг юмаа ээж аавдаа яриал. Хамаг буруугаа жирэмсэн нялх хүүхэдтэй хүн рүү тохоол. Үнэн хэлэх үг алга. Бухимдаад хэлсэн хэдэн үгийг нь бүүр хэдэн зуу дахин нугалж яриад л яамаар ч юм байгаа юм ер нь тийм хүн засрах уу? Эвээр ярьчий гэхээр өөдөөс гөлөгнөөл тэнэгтээл. Нэг бол утсаа ч авахгүй тэтгэмжээ ч өгөхгүй. Хаагуур юу хийж явдаг юм чөтгөр бүү мэд. Үнэхээр үзэн яджийна.
Би ч бас тэгээд л уурлаал олон юм ярьчихсан. Хэнийх ч буруу юм байгаа юм бүү мэд. За эвлэрий гэхээр ирээдүй байхгүй. Эвлэрий гэхээр арга зам нь ч олдохгүй юм. Байдаг арга аашаа л барлаа. Яамаар ч юм бэ дээ. Утсаа авахгүй файсдээ блоклоол тэтгэмжээ өг гэхээр өгөхгүй. Үнэхээр дургүй хүржийнэ. Нэг аятайхан арга зам байвал заагаад өгөөч. Охин маань л хэцүү юм даа.