18-20 насны эрчүүд, сонирхолтой нь ийм насны эрчүүдэд 35-45 насны эмэгтэйчүүд тохирдог
Ийм насан дээрээ эрчүүд хаана ч, хэнтэй ч, хэзээ ч секс хийхэд бэлэн байдаг. Тэднийг өдөөх тун амархан, сэрэл нь агшин зуур л хөдөлдөг. Секс хийгээд удаа ч үгүй дахин хийхэд бэлэн болсон байдаг.
Нэг удаад 3-5 удаа хавьталд орох чадвартай хэмээн судалгаанд дурьджээ.
Сонирхолтой нь ийм насны эрчүүдэд 35-45 насны эмэгтэйчүүд тохирдог гэнэ.
Учир нь эмэгтэйн сексийн туршлага залуу хамтрагчийнхаа туршлагагүй байдлыг нөхдөг аж.
Харин үеийн охидын хувьд тэдний зөвхөн 20 хувь нь үеийнхээ залуучуудад сексийн амтыг мэдрүүлж чаддаг гэнэ.
21-27 насны эрчүүд, энэ насны эрчүүд сексийн хамтрагчаа байнга сольдог
Эрэгтэй хүний бэлгийн даавар 24 нас хүртлээ өндөр түвшинд байдаг гэнэ. Үүнээс цааш буурах хандлагатай болдог тул ийм насны эрчүүдийн хувьд секс тийм ч чухал байр суурь эзлэхээ больдог байна.
Өдий насныхан туршлага боломжийн хуримтлуулсан байхын зэрэгцээ боломж нь хязгааргүй байдаг аж. Тиймээс нэг удаад хэдэн ч удаа сексдэх чадвартай.
Сонирхуулахад энэ насны эрчүүд сексийн хамтрагчаа байнга сольдог, хамгийн ихдээ жилээс илүүгүй хугацаанд нэг хүнтэй хамт байж үзсэн байдаг байна.
Энэ үед тэд секс хийх үедээ 18-20 насныхан шиг хар амиа бодохоо больж, хамтрагчийнхаа сэтгэлд нийцүүлэхийг бас чухалчилдаг байна.
Мөн өөрөөсөө эгчмэд бүсгүйчүүдтэй нэг оронд орох дуртай байх бөгөөд зарим тохиолдолд үеийн хүүхнүүдээ таашаадаг.
28-35 насны эрчүүд, тэд сексийн тухай 15 минут тутамд бодож байдаг
Бэлгийн даавар буурсаар байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.
Гэхдээ 28-35 насныхан сексийн тухай 15 минут тутамд бодож байдаг гэсэн судалгааг Америкийн эрдэмтэд гаргажээ.
Энэ насанд сексийн чадвар муутай эрчүүд нас ахих тусам сексэд улам бүр сонирхолгүй болж байдаг бол чадвартай нь улам хорхойсдог гэнэ.
Харин энэ үед эрчүүдийн 85 хувь нь нэг эмэгтэйтэй удаан хугацааны турш сексийн харилцаатай байх чадвартай болсон байдаг байна. Мөн өөрөө биш хамтрагч бүсгүйдээ таашаал өгөхийг илүүтэй эрмэлзэнэ.
Янз бүрийн байрлал туршиж үзэх сонирхол буурсан байх бөгөөд энэ нь ганц хамтрагчтай эрчүүд дээр илүү тодорхой ажиглагддаг.
Энэ насанд эрчүүд залуу охидын анхаарлыг татаж эхэлсэн байдаг.
36-45 насны эрчүүд, секс хийхийн тулд ихээхэн цаг, тэвчээр шаардана
Бие организмд ялгарах бэлгийн дааврын хэмжээ 25-тай үеийнхтэй нь харьцуулбал 80-85 хувь буурсан байдаг. Гэхдээ 40 гарсан эрчүүд “чалхгүй” болсон гэсэн үг биш.
Зөвхөн тэд залуу цагаа бодвол сексийн талаар бага боддог болсон хэрэг. Гэхдээ ийм насны эрчүүдийн 60 хувь нь эхнэртэйгээ нэг оронд орлоо ч сэрэл хөдлөхгүй байх тохиолдол гардаг байна.
Энэ үед түүнтэй секс хийхийн тулд ихээхэн цаг, тэвчээр шаардана. Гэхдээ туршлагийн хувьд “агуу” болсон байна.
Түүнчлэн хар амиа бодохоо больж, хамтрагчаа илүү бодно. Харин сексийн тоо долоо хоногт 2-3 гэж яригдана.
Харин 45-аас дээш насныхны сексийн хэрэгцээ тогтмолжиж, энэ тал дээр тийм ийм гэж тодорхойлолт өгөх нь илүүц ажээ.