Тэрбум гаруй хүн амтай Хятадад чамлахааргүй цалинтай тогтмол ажилтай, боломжийн амьдралтай байна байна гэдэг тун амаргүй.
Харин энэ зураг дээрх хятад бүсгүй Хятадын амьдрал нэртэй өрөвдөхийг үл мэддэг хатуу ширүүн өрсөлдөөнд эвтэйхэн давж, гараад боломжийн амьдралтай, цалинтай болсон гэнэ.
Тэрээр боловсрол, мэргэжил байхгүй тул өрсөлдөөнд ялах магадлал тун муу байсан аж. Иймд мань бүсгүй сошиал сүлжээг ашиглан ажилтай болохоор шийдэж.
Үүний тулд тэрээр бараг нүцгэн гэж хэлмээр ил задгай хувцас өмсөн олон хүн цугласан газраар явж хүмүүст зургаа даруулах “нөр их хөдөлмөр” хийжээ.
Ингэж уйгагүй өдөр болгон олон газраар орж гарч явсаар Хятадын сошиал ертөнцөд тодорхой нэртэй болоод авсан байна.
Нэртэй болсных нь дараа гайгүй бие хаа, царай төрхтэй юм гээд энд тэндээс сурталчилгааны арга хэмжээ зэрэгт ирж оролцохыг хүсч гэрээ байгуулдаг муугүй мөнгө төлдөг болсон гэнэ.
Үр дүнд нь бие амар гайгүй ажилтай, цалинтай мөнгөтэй. Дээр нь сошиал ертөнцөөр өөрийгөө сурталчлах гэсэн үндсэн ажлаасаа тасралгүйгээр хийж болдог.




























