Сайна байна уу, энэ сайтаар ороогүй нилээд уджээ 3 жил болжээ. 2 жилийн өмнө захиа бичиж байсан. Өөрөөсөө 6 дүү охинтой гэр бүл болоод амьдралын төлөө чадах бүхнээрээ зүтгэж шинэ байранд орж. Эхнэр 6 сартай жирэмсэн болоод хүүхдээ хүлээж бүх зүйлээ зориулаад одоо л амьдрал сайхан боллоо гэж бодож байтал эхнэр маань илүү мундаг чадалтай мөнгөтэй хүн дагаж гэдсэн дэхь 6 сартай хүүхдээ авахуулаад гэнэт алга болсон. Яаж авахуулсныг одоо хуртал мэддэгүй. Энэ үеэс тэнгэр нурсан юм шиг болж хүн гэдэг ямар аймар байдгийг мэдсэн ээж аав нь хүртэл надад хэлсэн үгийг бодохоор л аймар.
За ингээд л амьдрал нурж архи 3 сар ууж нэг гэртээ харихаа болж гадуур ууж бөөстөж хүртэл үзлээ. Энэ үед л уйлаад энэ сайт руу захиа бичдэг байлаа. Цаг хугацаа өнгөрч ажлаа хийгээд л улам хичээж амьдрал ч гайгүй дээшлээд ганц нэг эмэгтэй хүнтэй уулздаг байлаа гэхдээ яаж хичээсэн ч нэг л эхнэрээ мартаж чадахгүй байсан нууцхан бодогдоод байлаа.
Гол асуудал юу вэ гэвэл сайхан санаандгүй нэг охинтой уулздаг болсон. Найз залуутай гэдгийн мэддэг байсан ч зүгээр ярилцаж суудаг байсан. Санаадгүй нэг өдөр уулзаж жоохон ууж секс хийсэн. Хүн хуурах ямар хэцүү муухай байдгийн өөрийн биеэр мэдэрсэн байж ингэж болохгүй боддог байсан ч маргааш нөгөөдөр бүр 7 хоног гэрийн гадаа машиндаа хонож секс хийдэг болсон. Надаа секс чухал биш л дээ секс хийхээр бол ганц бие эмэгтэйчүүд байдаг. Гол нь тэр охинд хайртай болж эхэлсэн. Ажил төрлөө хаяад үргэлж хажууд нь байдаг найз залуу залгаастай утсаа авахгүй.
Хуучин эхнэрийг маань мартуулж чадсан энэ л охинд бүх зүйлээ зориулмаар. Гэхдээ өчигдөр шөнө FB chataar гомдоож уурлуулсан доромжилж баахан юм бичсэн зүгээр өөрийгөө үзэн ядуулмаар санагдаад одоо болчихсон дээр гэж бодоод. Гэхдээ би хайртай амьдралд хүн ам гарч болдоггүй шиг эхнэр нөхөр найз залуу найз охиноо хуурдаг хүмүүсийг үзэн яддаг хэзээ ч ингэж амьдрахгүй гэж боддог байсан ч би энэ охинд үнэхээр хайртай энэ охиныг битгий доромжлоорой. Зүгээр одоо яаж өөрийгөө холдуулах вэ?