Сайн байна ууу. Нэг юм асуух гэсэн юмаа. Би одоо 25-тай, гадаадад сурч байгаа эмэгтэй. Өмнө нь хүнтэй унтаж үзээгүй. Гэтэл би нэг цагийн ажил хийдэг юмаа гэр бүлийн эхнэр, нөхөр 2-той хамт. 40 орчим насны 2 хүүхэдтэй. Гэтэл нөхөр нь чи надад таалагддаг, хүүхдүүдээ бодоод л эхнэртэйгээ хамт амьдардаг тэрнээс бол салчихсан гээд байх юм.
Хэрвээ чи хүсэхгүй бол би чамайг яах ч үгүй ээ, чиний хэлснээр л байх болно гээд байх юм. Гол нь тэр хүний талаар бодохоор л хамаг сэрэл хөдлөөд байх юм, ийм байдалтай удвал өөрийгөө хорьж дийлэхгүй нь гэж бодох юм. Юу хүсжийнэ тэрийгээ хий гээд энэ хүнтэй унтчихсан нь (хайр сэтгэлгүй байжийж) дээр үү эсвэл хэзээ гарч ирэх нь мэдэгдэхгүй залууг хүлээсээр байх уу?
25-тай онгон эмэгтэй гэхээр юу гэж бодох байсан бэ?
Одоо сурч байгаа, элдвийн муу зуршилгүй байдаг л монгол царайтай. Та нар онгон эмэгтэйг илүүд үзэх үү? Эсвэл туршлагатай эмэгтэйг илүүд үзэх байсан уу?
Олон асуултанд минь нэгд нэгэнгүй хариулж тус болооч…