Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10662

Охиноо гэхүү, хүүгээ гэхүү… /2/

$
0
0

Өмнөх захианд минь хариу өгсөн та бүхэнд бүгдэд нь баярлалаа. Шүүмжлэл дэм бүхэн чин надад урам өгч дотор жаахан ч гэсэн уужирч байна. Охины маань аав нь бурхны оронд байгаа одоо суусан нөхөртэйгөө багийн найзууд нэг газар өссөн болохоор итгэхгүй гэх шалтгаан байгаагүй ээ. Өөрөө айлын ганц болохоор охиндоо хань болгох гэж хүүгээ гаргасан. Тэр үед нөхрөө ийм болно гэж зүүдэлдэг ч үгүй тийм зүйл бодогдохоор юу ч гаргадгүй хүн байсан. Хадмууд ийм болгоод байдаг юмуу мэдэхгүй юм. Хадмууд хажууд ирснээс хойш л өөр хүн болж хувирсаар ийм болсон.

Миний буруу ч байгаа байх зоригтой шийдэмгий байж чадахгүй хэлээд дотроо нээх дотно хүнгүйдээ л бичиж байгаа ухаантай. Хүүгээ олох үед ойр хавийн бүх л хүн ийм хань олдохгүй охинд чинь ийм аав ахиж олдохгүй ойрхон хүүхэд олсон дээрээ гарга охиндоо ханьтай гээд ам нээсэн болгон магтдаг тийм л сайн нөхөр байсан. Ийм болно гэж санагдах цэг төдий өө ч цухуйдаггүй байлаа.

Багаасаа туулсан зовлонгоо охиндоо үзүүлэхгүй юмсан элэг бүтэн аав гэж дуудах хүнтэй байлгах юмсан ганцаардахгүй дүүтэй түшигтэй болгох юмсан гэж бодсон сонголт минь л буруудаж дээ гээд өөрийгөө зүхэхээс өөр хийж чадаж байгаа юм надад алга болж. Гэхдээ гутрахгүй ээ энэнээс илүүг туулаад ирсэн чадна болгоно гэж өөртөө хүч өгч өндийж чадна.
Сэтгэлийг минь ойлгож хуваалцсан та нартаа баярлалаа…


Viewing all articles
Browse latest Browse all 10662

Trending Articles