Сайн байцгаана уу! Таньд энэ захидал очих өдрийн мэндийг хүргье. Намайг Т гэдэг өсвөр насны хүүхэд. Би багаасаа л эрэгтэй хүн сонирхож эрэгтэй хүн хүсдэг байсан төрөлхийн гей гэхүү дээ. Одоо надад үерхдэг нэг ах байдаг. Тэр маань сайхан сэтгэлтэй онц сурдаг сайн хүн. Үерхэхээсээ өмнө нэг ахтай уулзаад хоолонд орж кино үзээд өөр зүйл хийхгүй гэж бодож байсан мөртлөө өдөөгдөөд тэр ахтай унтчихсан. Гэхдээ одоо би үерхдэг хүндээ үнэхээр хайртай дандаа бодоод уулзахаараа салж чаддагүй. Тэр бид 2 их сургуулиа төгссөний дараа хамт Америк явж тэндээ сурна гэж бодоод үргэлж мөрөөдлөө хамтдаа ярилцдаг. Бас хамт англи хэлээ ч сайн давтаад англи хэлний сургалтанд хамт суугаад.
Гэхдээ бага багаар өсөх тусам надад нэг л айдас төрөөд байдаг болчихлоо. Анх унтаж үзсэн ах нас ахиад ирэхээр гэр бүл хамаатан садных нь эхнэр ав гээд бүр дарамтлаад байдаг гэж хэлсэн. Аав ээж маань ч нэлээд хатуу чанга зарчимч хүмүүс байдаг болохоор хэзээ нэг өдөр миний бэлгийн чиг хандлага ийм болж төрсөн минь мэдэгдэнэ шүү дээ. Тэр үед л хүмүүс гэр бүл найз нөхөд маань ямар реакцтай хүлээж авах болоо гэхээс л би их айж байна. Зорьсондоо ч хүрж чадахгүй замаасаа шантрах эсвэл бусдын нөлөөнөөс болоод ямар нэг зүйл болох вий л гэж үнэхээр эмээжийнэ. Одоохондоо бага байгаа болохоор гайгүй л байх л даа. Та бүхэн надад үнэтэй зөвлөгөөгөө өгөөч. Битгий доромжлоорой гуйж байна