Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Ширээний хүүхэн /8/

$
0
0

022

…Гэртээ ирээд Заяад үнэхээр сайхан байлаа. Тээр холоос өөрийг нь хүргэж ирж байхад яаж гэртээ ч оруулалгүй явуулахав дээ гэж бодон Мөнхөөг гэрт ор ор гэлээ. Охин нь эрэгтэй хүнтэй ирсэнд аав ээж нь гайхана. Ээж нь дуу шуу болон охиноо үнсээд цай хоол аягаллаа.

new_banner

Заяа түүнийг таньдаг хүн ийшээ ажлаар явна гэхээр нь би сууж ирлээ гэж гэрийнхэндээ худлаа хэлэв. Аав ээж нь итгэсэн үгүйг мэдэхгүй ч ямарч байсан Мөнхөө тэдэнд таалагдаж байгаа бололтой.

Ингээд тэр 2 далайн эргээр зугаалаад Мөнхөө хот руу буцахаар боллоо. Хөдөөгийн ажил мундахгүй их. Мөнхөө голдуу өдрийн цагаар залгаж ярина.

Мөнхөө: Чамайг санаад хэцүү байна. Хэзээ наашлах вэ?
Заяа: Арай болоогүй ээ наадам өнгөрөөгөөд очноо.
Мөнхөө: Заза би чадвал очиж авнаа.
Тэд ийнхүү утсаар л бие биентэйгээ ярьж санаагаа амраана.

Харин Заяаг эзгүй хойгуур Мөнхөө эхнэртээ нилээн анхаарал хандуулж хамт Япон явж барааг нь авчиралцана.

Түүний эхнэр Нараа нь шар царайтай, хөөрхөн. Туранхай биетэй ганган хувцасладаг ажилтай төрөлтөй бүсгүй байв.

Чухам юунаас болоод тэр ийм сайхан эхнэрээ хуурах болсноо Мөнхөө өөрөө ч эс ойлгоно. Нараад Заяагаас дутуу юм байсангүй, магадгүй тэр эхнэрэээ анх танилцаж дурлалцаж байсан үе шигээ хааяа ч гэсэн гэнэн хонгор дэггүй аашилж байгаасай гэж хүсдэг биз.

Заяатай тэр ганц сексээр ч биш сэтгэл санаагаар холбогдсон гэдгээ мэднэ. Заяагийн зарим нэг үйлдэл эхнэрийнх нь 10 жилийн өмнөхтэй адилхан санагддаг байв. Тэр эхнэртээ хайртай хэвээрэй. Гэхдээ бас Заяад ч хайртай…

Заяа төрсөн гэртээ элдэв юм бодохгүй сайхан амарч байна.

Харин сумын дэлгүүр явж байгаад нэг хүнтэй таарлаа. Өндөр шөрмөслөг. Шар залуу: Сайн уу Заяа гэхэд тэр сая анзаарч харвал Өлзий байлаа. Тэд ойр зуурын юмс ярьцгааж Өлзий тэдний гадаа хүртэл түүнийг дагаж явлаа.

Өлзий: Чамайг гэртээ ирсэн гэж сонссон уулзах гээд нэг болохгүй байсан юмаа гээд толгойныхоо үсийг илээд доош харлаа. Тэгснээ: Чи маргааш юу хийх үү?
Заяа тоомжиргүйхэн хараад: Би завгүй ээ,
Өлзий: Өдөржин үү. Би нээрээ амралтын завь жолоодож байгаа. Чи ирж завиар зугаалахгүй юмуу?
Заяа: Тийм үү тэгж байгаад болоё,

Өлзий нэг л бэргэсэн байртай эв хавгүй ярих нь Заяагийн дургүй хүргэх шиг болно.
Заяа хааяа гэртээ байсаар уйдаж эхэлжээ. Яг тэр үеэр нь оройхон нар жаргах үеэр Өлзий дуудаад далай явах уу гэв. Заяа дургүйхэн байсан ч хийх юмгүй уйдаад байсан болохоор зөвшөөрлөө.

Өлзий тэр 2 завьны зогсоол дээр ирээд,

Өлзий: Саяхан шинээр ажиллаж эхэлсэн амралтын газарт завь жолооддог хүн хэрэгтэй байна гэхээр нь би зүгээр байхаар гээд ажиллаж байгаа юм. Оройхон хүмүүс багасчдаг болохоор завтай болчихдог гээд тэд моторт завинд сууцгаав.

Заяа багаасаа л завинд суух дуртай тиймээс огтхон ч айхгүй. Зун ч гэсэн хөвсгөл нутаг цаанаа л сэрүүхэн далайн эргээр бага зэрэг салхитай байв.

Өлзий: За бүсгүй хаачмааар байна.
Заяа мөн л тоомжиргүйхэн ярвайгаад ойрхон шиг эргээд эрье ээ…
Өлзий: Инээмсэглээд завиа асаав.

Заяагийн үс салхинд хийсэж нүүрийг нь халхлах болгонд тэр үсээ чихнийхээ араар байн байн хийх нь түүнийг улам дур булаам харагдуулна. Өлзий нилээн хол явчихав.

Заяа санаа зовж хүүе одоо буцъя аа, ийм хол явж яах юм бэ. Хүний юм бензин тос нь дуусчихвал яах юм бэ. Өлзий түүнрүү эргэж хараад шүдээ ярцайтал инээгээд тэгвэл бүр сайн л биз чамтай 2-лахнаа удаан байна шдээ…

Заяа: Тэнэг. Юу яриад байгаа юм бэ. Буцъя.

Өлзий түүний хэлснийг тоосончгүй тэд бүүр далайн нөгөө эрэгт ирлээ.
Заяа ууртайгаар буцъя л даа. Өлзий түүний гарснаас барьж буулгаад нар жаргахыг харчихаад буцаж болно биз дээ. Надаас айгаад байгаа юмуу. Би чамайг яах ч гүй дээ гээд Заяа руу дөлгөөхөн харцаар харлаа.

Энэ арал том биш маш жижиг хэмжээтэй ганц хоёр унасан модтой. Заяа тэр хавиар хэсэг алхаад нэг том унасан модон дээр суув. Өлзий түүний хажууд суугаад: Би найз охиноосоо салсан. Заяа дуугарсанчгүй огт өөр зүйл бодож байв.

Өлзий: Дээрийн явдлаас хойш би чамайг бүүр их боддог болсоон…
Заяа бас л дугарсангүй. Өлзий түүн рүү удаан ширтээд чамайг нэг залуу хүргэж ирсэн гэлүү?
Заяа: Тийн.

Өлзий Заяагийн үсний үзүүрт гараа хүргээд түүнийг дахиж тэврэхсэн гэж маш их хүссэн ч Заяаг уурлах байх гэж айн хүрч чадсангүй…

Заяа харин нар жаргахыг харангаа: Өлзий гаднаас нь харахад Мөнхөөгөөс илүү өндөр том биетэй залуу шиг хирнээ яагаад надад сул дорой санагддаг юм бол, магадгүй амьдралд байр сууриа олж амжаагүй. Мөнгө ч байхгүй учраас л Мөнхөөгийн хажууд хэн ч биш юм шиг санагддаг байх даа. Ишшш надад хүрэх ч зориг байхгүй шүү гэж бодож суув.

Тэгээд тэд буцахаар болон завиндаа сууцгаалаа. Өлзий гэнэт зориг орон Заяа руу ухас хийн дээр нь дарж хэвтээд уруул дээр нь удаан үнсчихэв. Заяа түүн рүү гайхсан бас асуусан байртай том хараад: Чи яагаад байгаа юм бэ. Өлзий юу ч дуугарсангүй түүнийг маш чанга тэврээд хэсэг хөдөлсөнгүй…

Энэ үед Заяад түүний зүрхний цохилт сонсогдож, эр хүний халуун биенд дулаацахад Заяад тийм гэхэд хэцүү тэврүүлээд л баймаар сонин мэдрэмж төрлөө…


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles