Сайн байцгаана уу? Энэ сайтын эрхэм уншигчиддаа. Би 28 настай эмэгтэй, хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдийнхээ ааваас хүүхдээ төрөөгүй байхад 2 тийшээ болсон. За энэ ч яахав миний асуудал. Гэхдээ манай улсад ганц бие өрх толгойлсон хүмүүс их болжээ. Миний анзаарснаар, ялангуяа эмэгтэйчүүд эзэлж байх шиг. Энэ асуудал та нарын хувьд ямар бодолтой явдаг вэ? Хүн л болсон хойно хүнтэй танилцана тэгэхээр тэд нар нь ихэнхи нь гэр бүлтэй байх юм. Эр, эм хүмүүс яагаад бие биенээ хуураад байдаг юм болоо? Хэзээ нэгэн цагт Хүнтэй хамт амьдрахаар болвол, тэр хүн намайг хуурвал бүлх залгисан юм шиг дуугай өнгөрөөх ёстой юу? Тэгж байж гэр бүлээ авч үлдэх үү? Над шиг хүүхэдтэй хүнтэй суух хүн ховор байхдаа. Насаараа ганцаараа амьдрах итгэл байгаа ч хааяа ганцаардах юм.
↧