Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10656

Ширээний хүүхэн /Tөгсгөл/

$
0
0

2862263_a0bea9bf

Энэ 6 сарын хугацаанд Заяа Мөнхөөг гэр бүлээс нь салгах тухай огт бодож байсангүй. Тэр уг нь сайн охин эцэг үрийг хагацаах муу зүйл хийхгүй түүнд тийм хорон санаа хэзээч төрж байгаагүй билээ. Гэсэн ч Заяа өдөр ирэх тусам өөрчлөгдөж байв.

new_banner

Харин Мөнхөөгийн хувьд 2 амьдралаа зохицуулаад сурсан байсан, түүний хувьд Заяа нууц амраг гэхээсээ илүү 2 дахь эхнэр шиг нь санагдах болжээ. Заяа түүний юу идэх, юу өмсөх цаашлаад ажил төрөлд нь хүртэл санаа тавьдаг сонирхдог болсон.

Мөнхөөгийн эхнэр Нараа нөхрөө гэртээ ховорхон үзэгдэж хүү тэр 2-тойгоо хамт байх нь эрс багассан байгааг анзааарсан боловч юу юугүй хардаж мөшгиж хэрүүл хийхсэнгүй, хэнд ч хэлж ярьж гомдолсонгүй. Яагаад гэвэл нөхрийнхөө нэр хүндийг бусдад унагаахыг хүсээгүй юм.
Мөнхөөд дэндүү итгэдэг болохоор бүгдийг сайн сайхнаар бодохыг хичээнэ.

Харин дотроо эр нөхрөөө хүсэн мөрөөдөөд түүнийг хардсандаа галзууурах шахна. Энэ байдлаа нөхөртөө мэдэгдэхгүй гаднаа төлөв даруу тайван цайрайлна. Үнэндээ Нараа нөхрийнхөө гарыг хэзээ хамгийн сүүлд барьж, түүнд хүрсэнээ ч бараг мартчиж.

Тэгээд яагаад ийм хэнэггүй хүйтэн царай гаргаж нөхрөө тоохгүй өдий хүрсэнээ өөрөөсөө асууна.

Нараа гэр бүлээрээ японд амьдрах тухай эртнээс судалж сонирхдог байсныгаа зориуд ажил хэрэг болгон хөөцөлдөж эхэлсэн байлаа. Нараа дотроо Мөнхөөг л ятгах хэцүү байна ерөөсөө л ойрын хугацаанд ярилцая гэж шийдэв. Мөнхөө гэртээ арай эрт ирлээ. Нараа түүний дуртай хоолийг хийжээ. Тэр 3 хооллож дуусаад…

Нараа: Ханиа 2-лаа нэг юм ярилцая тэгэх үү гээд зөөлхөн дуугаар хэлээд нөхөр лүүгээ ялдамхан харах гэж оролдов.
Мөнхөө: За. Юу вэ хөө,
Нараа: Би аль дээр үед чамд японд амьдаръя гэж хэлж байсан шдээ тэгээд ер нь хүүгээ бодоод ч тэр энэ муухай Улаанбаатарын утаа тоосонд амьдармааргүй байнаа. Би судалсан чинь 2-лаа хэл усыг нь мэдэх болохоор амархан юм байна. Тэгээд ерөөсөө тэнд амьдаръя тэгэх үү. Чи юу гэж бодож байна?
Мөнхөө: Хэсэг бодол болсноо би эндэх ажлаа яах юм бэ. Надад японд хийх ажил олдохгүй шдээ. Тэглээ ч тэнд амьдрах өртөг их өндөр.
Нараа: Би бүгдийг бодсоон чи тэндээс Монгол руу машин ачуулаад байж болох юм биш үү. Миний хань чадна шдээ. Хүмүүс найдвартай хүн байна уу гээд асуугаад байдаг гэсэн,
Мөнхөө: Тэр ч тийм л дээ гэхдээ огт өөр шинэ газар очоод та 2-т л хэцүү юм бишүү хамаатан садан найз нөхөд гээл,
Нараа: За зүгээрээ болноо хүүгээ сайхан газар өсгье л дөө тэгэх үү,
Мөнхөө: Дургүйхэн заза чи юу ч гэсэн судалж л бай тэгж байгаад болъё. Тэглээ ч одоо л эд гайгүй хэдэн цаас хийж эхлээд байхад чи бүгдийг нь орхи гээд байх юм гээд унтахаар явав,
Нараа араас нь: 2-лаа одоо л шийдье л дээ. Хмм ингэж хэлнэ гэж мэдэж байсан юм. Яах вэ байз гэж бодсоор аяга тавгаа угаав.

Заяа Мөнхөөгийн эхнэрийг хармаар санагдаж дэлгүүрийнх нь байршилыг мэдэж аваад очихоор шийдлэээ. Тэр хийж байгаа зүйлдээ итгэлгүйхэн алхана. Тэдний дэлгүүрээр орсон ч худалдагч гээд нэг охин сууж байлаа. Тэнд нилээн юм сонирхож ганц 2 юм авав. Яагаад ч юм Заяа эхнэрийг нь дэлгүүр дээрээ сууж байдаг гэж буруу бодсон байна.

Тэгээд дэлгүүрээс нь гартал нэг бүсгүй машинаас буугаад тийшээ оров. Заяад эхнэр нь мөн юм шиг санагдаад араас нь дэлгүүр лүү орлоо. Худалдагч охин нь түүнд дэвтэр харуулж байв.

Нараа: Бараа гайгүй байгаа биздээ эгч нь удахгүй нэмж бараа татнаа гэж охинтой ярина.

Заяа лангуун дээрхийг сонирхож зогсонгоо түүн рүү харав.

Тэр эмэгтэй Заяагийн бодож төсөөлснөөс огт өөр байлаа. Нуруулагдуу, гоолиг бараг Заяагаас ч гоолиг биетэй, өөртөө зохисон дэгжин хувцасласан, тайрмал шалгал үстэй, цэвэрхэн царайтай хэн ч харсан аятайхан сайхан эмэгтэй байв.

Заяа хөдөлж ч чадахгүй зогсоно. Нөгөө эмэгтэй эргээд урьд нь байсан Заяа руу инээмсэглээд цаад өрөө рүүгээ ороод явчихлаа.

Эмэгтэйн тийм хээнцэр эрхэмсэг төрхөнд Заяа сүрдэж яагаад ч юм өөртөө итгэх итгэл нь алга болж түүний хажууд хэн ч биш болсон мэт сэтгэгдэл төрлөө. Магадгүй тэр зүс царай муутай эв хавгүй тарган биетэй нэгэн байсан бол Заяа улам өөртөө итгэн Мөнхөөг авахаар шийдэх байсан ч юмуу.

Заяад тэр эмэгтэйгээс илүү гарах юм нэг ч байсангүй. Байгаа юм нь л залуу нас. Мөнхөө хэзээ ч эхнэрээсээ салахгүй юм байна би чадахгүй нь гэж бодсоор гунигтай царайтай гудамжаар алхана.

Өлзий янз бүрээр оролдсоор байгаад Заяагийн сургууль дээр ирж уулзаж чаджээ. Тэд кино үзэж гадуур зугаалж Өлзийгийн байранд очиж сексддэг боллоо. Өлзий эд насандаа явж байгаа залуу хүн учраас энэ ажилд эцэж цуцахаа үл мэдэнэ. Заяаг жинхэнэ жаргаах шиг болно. Мэдээж ор хөнжлийн ажлаас өөр түүний зоригтой эрэлхэг байдал нь Заяаг өөртөө татсаар байсан юм.

Мөнхөө Өлзий 2-н хэнийг нь ч орхиж чадахгүй байв. Утсанд нь мэссэж ирж, дуудлага ирэхээр Заяаг авахгүй царай нь сонин болоод байгааг Мөнхөө ч анзаарав.

Нэг өдөр Мөнхөө машинтай явж байгаад Заяаг өөр залуутай тэврэлдээд явж байхыг харах нь тэр. Түүний уур их хүрч бүхнээ зориулж байгаа охин нь өөрийг нь араар тавьж байгаад итгэж чадахгүй байлаа.

Заяа орж ирээд: Өө чи ирсэн байсан юмуу яагаад яриагүй юм бэ гээд инэээгээд үнсэв. Мөнхөө дуугарсангүй.
Заяа гайхаад: Яасан бэ, ажил чинь бүтэмжгүй байгаа юмуу?
Мөнхөө: Чи намайг тэнэг гэж бодоо юу. Та 2 хир удаж байгаа юм гээд Заяа руу муухай харлаа.

Заяа дотроо айсан ч мэдээгүй царайлж хэн юу яриад байнаа гээд худлаа инээв. Энэ Мөнхөөгийн хайрлаж дурласан охин биш юм шиг түүнд санагдаж түүнээс болж гэр бүлээ орхих тухай бодож байсандаа харамсаж өрөө ичих шиг, тэр үг ч дуугаралгүй гарч одов.

Заяа юу ч хийж чадсангүй, хийхийг ч хүссэнгүй уйлмаар санагдаж цээжинд нь нэг юм тээглэнэ. Заяа тэвчсэнгүй орон дээрээ эхэр татан уналаа. Энэ бүхнийг тэр өөрөө л хийсэн, хэзээ нэг цагт Мөнхөөд баригдана гэдгээ тэр мэдэж л байсан. Гэхдээ ийм хурдан болно гэж бодсонгүй…
Мөнхөө хааяа Заяагаа санаж түүн дээр очмоор санагдах боловч эр хүний шийдэмгий үйлдэлдээ бат зогсож байв. Энгийн л нэг өдөр тэр гэртээ эрт ирлээ. Эхнэр нь түүнийг сайхан инээмсэглэлээр угтаж үнсэх нь улам хөөрхөн болсон юм шиг…

Түүнийхээ ийм сайхныг Мөнхөө мартсан байжээ. Эхнэрээ хоол хийж байхыг хараад Мөнхөө араас нь тэврээд цамцных нь мөрийг доошлуулаад мөрөн дээр нь зөөлхөн үнсэв. Нараад туйлын сайхан мэдрэмж төрж арагш налж нөхрийнхөө цээжинд тэврүүлээд Мөнхөөгийн гарнаас атган үнслээ. Тэд хэсэг хөдөлгөөнгүй тэврэлдэн зогсоно. Мөнхөөгийн нэг гар түүний банзал доогуур орлоо…

Заяа түүнд хаягдсандаа эвлэрэхгүй нэг хэсэг гуниглсан. Түүнд Өлзий байсан тулдаа бүгдийг арай гэж мартсан. Амьдрал үргэлжилсээр. Өлзий тэр 2 удаан үерхсэнгүй. Хамгийн сүүлд Өлзий түүнийг хамт амьдаръя гэж гуйхад нь тэр яагаад ч юм бэлэн биш байсан учраас татгалзсан тэглээ ч Заяа өөрийнхөө мөрөөдлийнхөө залууг хайсан хэвээрээ…

Түүний амьдрал шинээр эхэлж байна. Заяа одоо сургуулиа төгсөж ажилд орохоор ярилцлаганд явж байна. Түүнд өмнөх амьдралын ширээний хүүхэн, хүний нууц амраг байсан гээд бүгд мартагджээ.

Нэг өдөр цайныхаа цагаар аав ээждээ мөнгө шилжүүлэх гээд банк оров. Дугаар аваад суудал дээр цомцойтол суугаад гар утсаараа оролдож байлаа. Хэн нэгэн түүнийг хараад ч байх шиг санагдаж. Толгойгоо өргөн эсрэг тал руугаа хартал танил царай. Тиймээ Мөнхөө Заяа руу инээмсэглэн харж байв. Өвөр дээрээ бяцхан хүүхэд тэвэрсэн хажуудаа сургуулийн насны хөөрхөн хүү дагуулжээ.

Хүү нь аавтайгаа тун адилхан юм. Үг ч дуугарч чадалгүй байтал эхнэр нь хүрч ирээд: За болчихлоо залуусаа явцгаая гээд бяцхан хүүг тэврээд Мөнхөө том хүүгээ хөтлөөд бүгд гараад явав…


Viewing all articles
Browse latest Browse all 10656

Trending Articles