Сайн байцгаана уу? Та бүхэнд одод түгсэн энэ шөнийн мэндийг хүргье! Энэ сайтад ордог бүсгүйчүүдээсээ асуухад эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй танилцаад таалагдсан тохиолдолд үл тоомсорлох дүр үзүүлэх үе гардаг уу? Эмэгтэй хүн бүр л өндөр уулын оргил мэт ихэмсэг байхыг бас үнэ цэнэтэй нэгэн байхыг хүсдэг байх тийм үү?
Асуудал юу вэ гэвэл би гадаадад сурч байхдаа нэг бүсгүйн фб-г үзээд шууд л дурласан юм доо. Хүмүүс ийм зүйл хэзээ ч байхгүй гэж бодож байгаа байхаа. Гэхдээ би бүтэн 1 жил тэр бүсгүйн зургийг харж бодож мөрөөдөж явсаар маш хүчтэй дурласан юм даа.
Энэ зун сургуулиа төгсөж Монголдоо ирээд найзаасаа тэр бүсгүйн ажилладаг газрыг нь олж мэдээд ажлын сэдэл шалтаг гарган ажил дээр нь очоод танилцсан юм. Түүнээс хойш хэдэн өдөр түүнтэй смс бичиж хааяадаа утсаар ярьдаг болж 2 удаа уулзаж үзсэн. Мөрөөдөл ингээд биелдэг юм байна гээд л дотроо ямар их баярлаваа.
Гэтэл нэг өдөр тэр бүсгүй маань гэнэт утсаа ч авахгүй смс-д ч хариу бичихгүй болчив. Би гэдэг хүн тэгэхэд л сэтгэлээр унаж өөрийгөө яах гэж нэг жил түүнийг бодож сэтгэлээ дасгаваа, ийм үр дүнд хүрэх л байсан юм бол хайран тэр 1 жилийг юунд дэмий хоосон бүтэхгүй зүйл бодож өнгөрөөгөөв гээд л харааж зүхсээн зүхсэн, бас цөхөрсөн.
Үүнээс хойш 7 хоногийн дараа ажил дээрээ байж байтал тэр над руу гэнэт залгасан. Сэтгэл баярлах шиг бас сандраад л эхэлсэн. Тэр надтай зүгээр өмнөх шигээ л инээж ярьсан одооноос смс бичиж байя гээд л. Би өөрөө бол түүн рүү утсаар залгаад уулзий гэхээр ойрдоо зав муутай тийм болохоор завтай үедээ болий л гэнэ. Би төөрөгдөлд орчоод байна аа.
Үнэхээр би таалагдаагүй бол огт танихгүй нэг залуу бүсгүйчүүд та нар дээр ирээд танилцахад таалагдахгүй бол тэгтлээ ярьж мсж бичиж уулзах уу? Эсвэл та нар эрчүүдээр таалагдсан таалагдаагүй хамаарахгүйгээр ингэж тоглох дуртай байдаг юм уу? Санал бодлоо хуваалцаач та нар минь!