Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10663

Respect and Freedom

$
0
0

315769_176335992449935_100002206072406_383771_1114961500_n

Сайн байцгаана уу. Restart гэж захидал бичсэн залуугийн захиаг уншаад жоохон юм бичихээр шийдлээ. Хааяа сайт руу орж уншдаг ч захидал бичиж байсангүй. Гуч гарч гаран насны гэр бүлтэй залуу байна, суугаад 3 жил орчим болж байна. Эхнэр бид хоёрын хувьд хоёулаа боломжийн ажил хийдэг орох оронтой хөл дүүжлэх унаатай дутаж цангасан зүйл одоогоор байхгүй боломжийн л амьдарч байна. Нэг болж өгөхгүй байгаа зүйл нь бид хоёрын гэр бүлийн харьцаа байнаа. Манай хүн гэрийн эзэн, өрхийн тэргүүн, эр нөхөр гэж хүнийг хүндэлж мэдэдгүй юм шиг санагдах юм, өөрөө эцэггүй өссөн болохоороо гэр бүлийн амьдралын талаар мэдлэг хомс юм шиг санагдах боллоо. Манай гэр бүл өрхийн тэргүүнээ аавыгаа хүндэлж өссөн болохоор ч юмуу, одоо надад тийм сэтгэгдэл төрөх боллоо. Ээж маань аавыг минь ажлаас ирэхэд нь халуун хоол цайтай угтдаг, өмсөх хувцсыг нь угаагаад бэлдээд өгдөг байсан. Одоо ч ээж маань аавд тавьдаг халамж нь адилхан байдаг. Эр нөхрийгөө хүндэлдэг дээдэлдэг Монгол ёс гэж ойлгодог, учиргүй зарц боол шиг хамаг гэрийн ажлаа хийлгэдэг гэж хэлээгүй шүү.

За буцаад асуудалдаа оръё, манай эхнэр ийм асуудалд дээр нойл юмаа. Санаачлагаараа аяга ус ч хийгээд өгнө гэж байхгүй, хоол хийнэ гэж тэгээл бөөн асуудал болно, хувцас угаана бас асуудал. Би өөрөө гөр хөлгүй биш гэж бодоод хоол ундаа хийж идээд, хэдэн хувцасаа угааж өмсөөд явж л байна, болохгүй юм алга гэхдээ эхнэр хүний халамж хайраар дутагдаж байгаа мэт санагдаад байх юмаа. За тэгээд залуу хүн л юм чинь хааяа найз нөхөд, ажлынхантайгаа гарж орох болхоор бөөн хэрүүл уруул болно. Уул нь би архи уугаад агсан согтуу тавьдаг хүн биш л дээ, хүүхэн шуухан эргүүлээд гадуур яваад байгаа хэрэг бас байхгүй. Мэдээж найз нөхөдтэй уулзах нь байнга биш сардаа хоёр гурваас хэтэрдэггүй, гарч орсон ч хонууд өнжүүдээр явдаггүй. Энэ асуудлаар бас л чи байнга гадуур тэнэлээ гээл бас бөөн хэрүүл хийх юм. Өөрийг нь би нөхөдтэй уулзахад нь хорьдоггүй, тэгээ өөрөө мэдээ л гэдэг. Ер нь бол ийм жижиг асуудлаар байнгын хэрүүл уруултай, эрхээ боолгосон юм шиг амьдрах утгагүй санагдах боллоо. Суугаад удаагүй ч энэ амьдралаа сайхан хурдан босгосон болохоор сална гэхээр санаанд орохгүй юм. Нэг бодлын байнгын хэрүүлтэй амьдарна гэхээ бас хэцүү юм. Ийнхүү асуудал гэр бүлдүүдэд ер нь байна уу? Яаж зохицуулж байна санаа сэтгэгдлээ хуваалцаач. Би эсвэл тийм илүү юм хүсээд байна уу?


Viewing all articles
Browse latest Browse all 10663

Trending Articles