Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Хүүхдээ бодсондоо л энэ бүхний тэвчдэг юм шиг байгаа юм…

$
0
0

3fd45c6c_big

Сайн байцгаан уу би та бүхнээс тусламж авах гэсэн юм. Намайг З гэдэг. Би 27 настай жирэмсэн эр нөхрийн хамт амьдран суудаг. Миний нөхөр өсөж яваа амжилттай бизнесмен. Асуудал юунд байна вэ гэвэл би өмнө нөхрөө хуурч байгаад баригдсан юм. Тэгээд удалгүй миний жирэмсэн гэдэг тогтоогдож шинжилгээгээр нөхрийн маань хүүхэд болох нь тогтоогдсон. Бөөн юм болж болж бид 2 салахаа больсон.

new_banner

Харин надтай явалдаж байсан залууг нөхөр маань ажилгүй болгож маш их мөнгөний өрөнд оруулсан байсан. Тэр явдлаас хойш нөхөр маань надтай дотно байхаа больсон миний хийсэн хоолыг идэхгүй хэд хоногоор надтай юм ярихгүй тусдаа өрөөнд унтах болсон хааяа надтай бэлгийн харьцаанд орохоороо гэнэт болиод гараад явчихдаг байсан.

Би бүр аргаа бараад нөхөртэйгөө ярилцсан. Тэр надад маш их гомдож байна намайг харах болгондоо маш их уур хүрч секс хийж байхад хүртэл намайг араар нь тавьсан нь бодогддог хэмээн маш их юм ярьсан. Хараад байхад тэр надад хайргүй хүүхдээ бодсондоо л энэ бүхний тэвчдэг юм шиг байгаа юм. Би энэ асуудлыг өөрөө шийдэж чадахгүй байна надад туслаач.


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles