Сайн байцгаана уу. Би одоо 26-тай эмэгтэй л дээ. Тэгээд надад нэг аягүй хэцүү асуудал байнаа. Юу вэ гэхээр би ерөөсөө эрэгтэй хүн хараад аймаар сандраад байх юмаа. Надад ямарч хамааралгүй залууг хүртэл харчаал тэгээд байх юм. Зүрх хөндүүрлээд гар хөл салганаад л хийж байгаа юмандаа будилаад хамаг ухаан анхаарал нь ганцхан эрэгтэй хүн дээр төвлөрөөд байх юм. Үүнээс болоод ерөөсөө найз залуутай болдоггүй. Би үүнээсэ аймар ичих юмаа.
Эрэгтэй хүнтэй газар бас удаан байж чадахгүй юм. Ажил хийж бахйдаа хүртэл ажлын газрын залууг хараад бас сонин болоод бахйаар нь сүүлдээ ичээд ажлаасаа гарсан. Энэ байдал маань илэрч эхлээд 6 жил болж байна. Анх найз залуутай болохдоо л тэгж байсан. Тэрнээс хойш бага багаар нэг залуу хараад сонин болдог байсан бол одоо бүх залуучуудыг хараад ингэдэг болоод байгаа юмуу хаашаа юм.
Тэгээд л гайгүй залуу жоохон аятайхан харьцаад биенд санамсаргүй хүрчихээр бүр айгүй сонин болчих юм. Сүүлдээ бүр хамаатан садан эгч нарынхаа нөхөр энэ тэрийг ч харж чадахаа больсон. Тэгээд би хамаатан садангуутайгаа уулзах шаардлага гарсан ч уулзаж чадахаа больсон. Хичнээн тайван байх гэж хичээгээд болихыг хүсээд ч ерөөсөө чадахгүй юм цаанаасаа л тэгээд байхын. Бүр хүмүүст мэдэгдтэл тийм аймар илт байдаг. Энийг одоо яаж зогсоох уу? Надад аймаар хэцүү байнаа…