Сайн байцгаан уу. Би та бүхний бичсэн сэтгэгдэлүүдийг уншаад салахаар шийдээд нөхрийгөө ажилдаа явсны дараа өөрийхөө бүх юмыг аваад аав ээжийнхээ гэрлүү очлоо. Очсон өдрөө би өдөржингөө уйлсан. Тэр үед би өөрийгөө ямар тэнэг болохоо ухаарсан нөхрийгөө өөрсдийн ирээдүйн төлөө ингэж хичээж байхад нь би түүнийгээ хуурч байдаг тэр минь надад ямар их гомдсон болоо гэж маш их юм бодсон. Тэгтэл маргааш өглөө нь тэр минь гэнэт ороод ирсэн. Орж ирсэн даруйдаа намайг шууд тэвэрч аваад уйлсан. Тэр үед би ч гэсэн өөрийн эрхгүй уйлсан.
Нөхөр минь намайг уучилсан гээд маш их зүйл ярьсан надад бас хүүхддээ одооноос анхаарал халамж тавина гэсэн тэгж муухай хандсандаа ч гэмшсэн гээд маш их юм ярьсан. Бид ч тэгээд гэрлүүгээ буцаж тэр оройг маш сайхан өнгөрүүлсэн. Надад ийм сайхан мэдрэмж төрөөгүй маш их удсан байсан. Одоо би нөхөр хүүхдээ юунаас ч илүү хайрлах болно. Надад тусласан та бүхэнд баярлалаа…