Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Аавын хүүг хажуудаа байлган хуураад яахуу дээ…

$
0
0

medium_90lesbi

Сайн байцгаана уу эрхэм уншигчидаа. Миний бие бэлгийн цөөнхийн нэг хэсэг, ийм төрсөндөө гуних үе надад байсаан гэхдээ одоо энэ байдалтайгаа эвлэрсэн. Өнгөрснийг бодоход биднийг ойлгох хүмүүс их болсонд нь баярладаг ч бас үзэн ядагчид нэмэгдсэн нь тиймхэн санагддаг. Би одоо 28-тай найз охинтой зарим найз нөхөд минь биднийг мэддэг хараад та 2 үнэхээр тохирсон хосууд юмаа гэж олон хүнээс сонсож байлаа. Бид ирээдүйгээ хамтдаа бүтээлцэхийг хүсдэг. Тиймдээ ч нэг л өдөр бид гэр бүлдээ хэлэх болно. Гэвч хариуцлага гэгч зүйл урд минь гарж иржийнэ тэгэхээр амиа бодоод хэлэх үү, гэр бүлийнхээ өмнө тавьсан хариуцлагаа ухамсарлан эрэгтэй хүнтэй суух уу гэсэн сонголт гарж ирэх болно. 

new_banner

Гэхдээ би эргэлзэлгүйгээр хайртай хүнтэйгээ суух сонголтыг сонгох болно. Яагаад гэвэл хүн энэ л биеэрээ нэг л амьдарна бусдын төлөө өөрийгөө золиослож болох ч үхэх тэр өдрөө хүслээрээ амьдарсан бол гэж харамсахгүйн тулд өөрийн зөв гэсэн замаа сонгон амьдрах хэрэгтэй гэж би боддог. Тиймээ би аль хэдийн эмэгтэй хүнтэй амьдрах сонголтыг хийсэн. Яагаад энэ сонголтыг хийсэн гэвэл би өөртөө хайртай болохоор бусдыг хүндэтгэн худал амьдарлаар амьдран өөртөө дасгалгүй намайг гэсэн залууг илүү ихээр хайрлаж чадах тэр нэгэн сайхан бүсгүйтэй учрах боломжийг үлдээн би өөрөөсөө түлхдэг.

Худлаа дүр эсгэн аавын хүүг хажуудаа байлган хуураад яахуу дээ, өөрийгөө зовоон мэдрэмжгүй царайлан амьдраад дэмий биздээ л гэж боддог. Миний хэлэх гэсэн зүйл бол ЛГБТ хүмүүсээ бас straight хүмүүсээ өөрсдийгөө хайрлаарай хэзээ нэг өдөр баг тайлагддаг үхэх хүртлээ өөрийгөө хуурсан ч амь тасрах тэр мөчид дахин боломж олдодгүй юм шүү. Хувь тавилан гэж байдаг юм түүнийгээ та өөрөө оюун ухаанаараа бодож, удирддаг юм шүү.


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles