Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10663

Би гэрийнхэндээ мөнгө л болж харагддаг бололтой…

$
0
0

money-05

Би 26 настай эмэгтэй гэрийнхэн маань Сэлэнгэд амьдардаг би хотод ганцаараа ажиллаж амьдарч байна. Аравдугаар ангиа төгсөөд л хотод ирж ажил хийж сургалтын төлбөрөө өөрөө төлж биеэ дааж амьдарсан. Гэтэл сүүлийн үед надад бүх зүйл хэцүү санагдаж байна. Өмнөхөөсөө л хэцүү болоод байх юм.

new_banner

Юм бүхнийг өөдрөгөөр харж хичээгээд байхад л улам хэцүү болоод байх шиг. Бусад хүүхдүүд шиг би гэрийнхэн рүүгээ яарч тэмүүлдэггүй ээ. Учир нь ээж хоёр дүү маань намайг мөнгө олдог л хүн гэж хардаг болохоос ямар нэг байдлаар дэмжиж хайрладаггүй юм шиг санагдсан. Мөнгө явуулаач, нүүрс түлээ дууслаа, ийм ч юм болохгүй байна гэдэг. Гэтэл чи яаж байна гэж асуудаггүй. Үнэндээ би яаж мөнгө олж байгаа нь ч хамаагүй юм шиг байна лээ.

Дандаа л ядуу байна хэцүү байна гэж ярьдаг. Надад түүнтэй ярьснаас яриагүй байсан нь хамаагүй дээр байдаг. Гэхдээ заримдаа тэднийг санаж бусад шиг гэр бүлийнхэндээ хайртай, тэд ч бас надад хайртай байгаасай гэж их хүсдэг, найддаг. Гэтэл цаг хугацаа өнгөрөх тусам тэдэнд миний хэрэг байхгүй зүгээр л би мөнгө болж харагддаг нь илүү мэдрэгдэх юм. Миний амьдралд сонирхолтой утга учиртай зүйл юу ч алга. Ийм байдалд орсон хүн яах ёстой юм бэ.


Viewing all articles
Browse latest Browse all 10663

Trending Articles