Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10654

Үнэр тийм чухал байдаг юмуу?

$
0
0

images

Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би найз залуутай 27 настай. Найз залуудаа маш их хайртай. Тэр ч гэсэн надад хайртай гэж боддог байсан. Гэтэл тэр надад итгэдэггүй бололтой. Надаас сонин үнэр үнэртээд байна гэж байсан. Хэрвээ түүнээс үнэртэж байсан бол би 1 их тоохгүй аль болох өөрт нь зөвөөр ойлгуулж хэлээд хамтдаа энэ асуудлааас гарах арга замыг хайх байсан. Гэтэл тэр намайг ямар нэгэн БЗХӨ-тэй байсан эсвэл өвчтэй гэж бодоод байх шиг байна. Надад үнэхээр хэцүү байна. Хүнд ямар ч асуудал үүсч болно. Хэрвээ хосууд үнэхээр нэгэндээ хайртай л бол тэр асуудлаа хамтдаа туулах хэрэгтэй гэж бодож байна. Би анх үүнийг нь сонсоод өөрөөсөө их ичсэн.

new_banner

Гэхдээ надаас тэгж сонин үнэр үнэртэнэ гэж бодож байгаагүй. Би түүний бодож байгаа шиг ямар нэгэн өвчингүй. 3 жилийн өмнө шинжилгээ өгч байхад мөөгөнцөртэй байна гэж байсан. Би тэр үед нь мөөгөнцөрийн талаар мэдээлэл хайхад ядарсан үед болон биеийн эсэргүүцэл муудахад мөн хүчтэй антибиотик хэрэглэх, халуун ногоотой хоол их идэх гэх мэт маш олон шалтгаанаас хүний биед угаасаа байдаг мөөгөнцөрийн хэмжээ ихэссэнээс мөөгөнцөр бий болдог гэж уншсан тул арга хэмжээ аваагүй. Харин найз залуутайгаа уулзаж эхлэх үеэс түүнд халдах вий гэж бодоод эмчилгээ хийлгэж, дахиж илрээгүй тул түүнтэй хамт байхад аюулгүй гэж бодсон. Би найз залуугаасаа салмааргүй байна. Би яаж түүнтэйгээ цаашид хамт байж өөрийгөө зөвөөр ойлгуулах вэ?

Надад үнэхээр хэцүү байна. Үнэр тийм чухал байдаг юмуу? Хайр, ойлголцол. итгэлцэл, хүндлэл илүү чухал байдаггүй гэж үү? Би өмнө нь үнэхээр ийм тэнэг байдалд орно гэж бодож байсангүй. Тэр надад хайргүй л бололтой. Ингээд үнэрнээс болоод сална гэж үү? Тэр асуудлыг шийдэж болно шүү дээ. Та бүхэнд ийм асуудал тулгарч байсан уу? Яаж өөрийгөө хайртай хүндээ зөвөөр ойлгуулах вэ? Надад туслаач. Энэ талаар зөвөлгөө өгдөг газар байдаг болов уу?


Viewing all articles
Browse latest Browse all 10654

Trending Articles