Миний дүү гэж эргүү тэнэг нь дэндсэн нэг хүн байнаа. Дүү маань эмэгтэй одоо 23 настай. Үнэн тэнэмэл хэдэн жилийн өмнө тэнэдэг байсан одоо ч тэнсээр л байна. Тэнэмэл дүү… энийг бас 2012 нд бичиж байсан юм байна аргаа байраад л. Тэнээд байхаар нь нөхөр хүүхэдтэй болж нэг санаа амраагаасай гэж боддог байлаа. Найз залуу гэж нэг юм дагуулж ирлээ заа яахав одоо гайгүй болно байгаа л гэж бодсон. Тэгээд удалгүй хүүхэдтэй болж. Одоо хүүхэд нь ой гарантай бас л тэнээд алга болчоод байна.
Нөхөртөйгөө цуг байдаггүй нөхөр гэж дээ үнэн арчаагүй ажилгүй өөрийгөө яая даа гэсэн юм байгаа. Тиймийг нь мэдсэн бол эртхэн холдуулах байж. Тийм болохоор нь цуг байлгадаггүй цуг байлгахгүй бол болохгүйдээ гээд явуулахаар бас хэцүү тэрний гэрийнхэн нь гэж бүтэхгүй хүмүүс. Өнгөтөй өөдтөй юм нь байхгүй болно. Тэнд нь байлгаад байя даа гээд байлгахаар нөгөө хүүхдээ өвдүүлээд хүндрүүлээд эмнэлэгт хэвтүүлчинэ. Хүүхэд нь эдгээгүй байхад эмнэлгээсээ оргоод тэрэнлүүгээ явчихна. Тэрэнтэй бүтэхгүй юм байна гээд тэр арчаагүй сдааг нь үлдээгээд дүүгээ хүүхэдтэй нь гэртээ авчихлаа.
Одоо тэгсэн хүүхдээ хаяад бас тэнээд алга болчихлоо 3 хоног алга болоод хөөцөлдөж явж байж олж ирсэн. Хүүхдийнхээ эцгээс өөр хүнтэй юмуу хүмүүстэй юмуу хэмэхгүй. Тэгсэн өчигдөр ажилд бүртгүүлчээд ирий гэсэн бас алга болчихлоо үнэн хүндрэлтэй байна. Энийг бичиж байхдаа хэдэн ч удаа толгойгоо барьж харамсав яах естой юм мэдэхгүй. Ээж маань их зовж байна даа ер нь энэ хүнээс бусад нь үнэн зовж байна. Байж болох арга хэмжээгээ авсаан загнасан, зодсон, гуйсан, ярилцсан, юм хэлэхгүй хаяж үзсэн одоо яах вэ? Хэдэн жил ийм байна. Та бүхэн зөвлөөч…