Уитни Тор гэгч энэ бүжигчин бүсгүйг 170 кг жинтэй гэхээр итгэмээргүй. Тэрээр өөрийн бүжиглэж байгаа бичлэгийг интернэтэд байршуулснаас хойш төд удалгүй жинхэнэ од болж хувирсан юм.
Тэрээр ярихдаа 18 настайгаасаа гэнэт таргалж эхэлсэн бөгөөд яах ийхийн зуургүй 45 кг таргалсан байна. Хүмүүс пүү паа тураач энэ тэр гэж чичилсээр бүр залхаасан тул гэрээсээ ч гарахгүй болсон гэнэ. Гэвч тэр сэтгэлийн хат зааж бүжиглэж сурсан төдийгүй бичлэгээ байршуулснаар тарган байна гэдэг ял биш, зовлон биш харин ч давуу тал байж чаддагийг харуулж чаджээ. Тарган гээд зовдог бүсгүйчүүд байвал түүнээс жишээ авах хэрэгтэй.










