Сайн байцгаана уу? Нөхөр маань урьд нь гэрлэж байсан нэг хүүхэдтэй юм. Хааяа уулздаг хадам аавынд эмээ өвөөтэй нь уулзуулж хүүхэдтэйгээ хонодог. Бид одоохондоо хүүхэдгүй л байна өөрийн гэсэн гэр оронтой болж байгаад гээд. Гэхдээ нөхөр маань амьдралаа дээшлүүлэе гээд гадагшаа явах талаар эрж сурдаг байснаа больчихлоо. Яг тулж асуугаагүй ч урьдны гэр бүлийн баталгаагаа салгаагүй болоод ингээд байна уу даа гэсэн бодол төрөөд.
Яагаад гэвэл гарах боломж болгон гэр бүлийн виз дагах боломжууд байсан. Тэгээд тэгэж бодлоо. Яг тулж асуухаас эмээгээд байнаа хэрүүл болчих юм шиг санагдаад. Өөрөө хэлэхдээ салгана гээд эхнэр нь бичиг баримтаа аваад явсан салсан байхаа гэхийн. Одоо үүнээс цааш зээл мээл янзан бүрийн юм хөөцөлдөнө баталгаагүй бол болохгүй шд яг тэр талаар ярихаар цааргалаад ярих дургүй санагдаад байна. Би ч дотроо ахиад тэр асуудлаараа хуучин эхнэртэйгээ зууралдахаас эмээгээд байгаа юм шиг санагдах юм.
Цуцлуулсан үгүйг яаж мэдэх вэ? Уг нь овог нэрийг нь гүүглдэхээр шүүхийн шийдвэр гарч ирдэг харин аль аль нь гарч ирдэггүй ээ. Би тогтмол цалинтай ажилтай. Яг амьдралаа бодоод хашаа байшин байрны зээл хөөцөлдөхөөр хамтран хэрэгтэй болоод батлахын тулд гэрлэлтээ батлуулсан эсэх нь хэрэгтэй болоод хөөцөлдөхөө зогсоох юм асуухаар цуцлуулсан л гэхийн гэхдээ үнэхээр салсан үгүйг мэдмээр байна? Тэр хуучин эхнэр нь мөнгө нэхээл байдым шиг байна лээ мань хүн хааяа нуугаал хааяа надад хэлдэг би яахуу?