Та бүхэнтэй сэтгэлээ хуваалцаж, зөвлөгөө авахыг хүссэн юм. Би 26 настай, 10 жилээ алтан медальтай төгссөн, эрэлттэй, нэр хүндтэй мэргэжилтэй, царай зүс, бие хаагаар хэнд ч гологдохгүй. Эмэгтэй хүний хувьд бүхий л төрлийн, орон орны нарийн хоол салат гээд бүгдийг сайн хийдэг, гэрийн ажилд ч гэсэн хурдан бүгдийг нь амжуулчихдаг, гэр орон маань цэвэрхэн, эмх цэгцтэй, бүх юм жин тан байдаг.
Ганцхан зүйл дээр л өөрийгөө маруухан, бүр муу юм болов уу гэж бодох юм. Өнөөх л эр, эмийн харилцааны асуудал. Ийм харилцааны тухай бараг л бүх номыг уншсан, гэвч амьдрал дээр хэрэгжүүлэх тэвчээргүй юм шиг байна. Найз залуутайгаа хамт амьдраад жил болж байна хамт амьдарч байж хүнийг таньдаг гэж үнэн үг юмаа. Хамт амьдраад ирэхээр өмнө үерхэж байхдаа ойлгодоггүй байсан зүйлээ ойлгож, улам хайрлах үе ч байдаг юм байна, урам хугарч шантрах үе ч байдаг юм байна. Манай найз залуу дээд боловсролгүй, хувиараа нэг жижигхэн юм хийдэг тэр нь бараг орлогогүй шахуу, аймшигтай зөрүүд зантай, хэний ч үгэнд ордоггүй, цалин сайтай ажилд оруулах гээд гэрийнхэн нь чиний л үгэнд орно гэдэг байсан одоо бүр миний үгэнд орохоо больсон, тэр ажилд дургүй гээд л боллоо. Бэлэн юман дээр өсөөд ийм болчихсон юм уу гэж бодох юм.
Хэнэггүй, гуч хүрчихээд нэг л идэвхигүй сул дорой, залхуу, гэр орондоо санаачлаад нэг юм хийчихгүй, засчих янзалчих гэхээр тэгнээ гээд л хэдэн сар болно амаараа бол аль хэдийн хийчихсэн, хэлсэн амлалтандаа хүрдэггүй, (би өөрөө хүнд хэлсэн л бол заавал хүрэхийг хичээдэг, ер нь ч хүрдэг зантай) амьдралын элдэв асуудал ирээдүйн талаар хамтдаа ярьж төлөвлөнө гэж байхгүй, ярилцъя гэхээр юу ч ярьдаггүй, тэгээд миний уур хүрдэг, уурлахаар ядаж миний хайр яагаад уурлаад байгаа юм гээд асуучихдаггүй, чимээгүй байх тусам нь л улам уур хүрч заримдаа галзуурдаг. (Би ааштай л даа гэхдээ хаана, юун дээр аашлахаа мэддэг гэж боддог) Ийм байж болохгүй биз дээ?
Хоёр хүн хоорондоо тэр тусмаа гэр бүл болох гэж байж хоорондоо ярилцаж ойлголцохгүйгээр яаж амьдрах вэ дээ. Би ямар бодол уншигч биш. Анх нэг гэрт ороод удаагүй би жирэмсэн болчихсон байсан (нэг гэрт орохоос өмнө муудалцаад хэсэг уулзаагүй би жирэмснээс хамгаалах эмээ уухаа больчихсон байсан юм, буцаж эвлэрээд дараа нь яалтчгүй 72 цагийн эм уусан чинь хулхи нь таараад) аймшигтай хордлого өгсөн, тэр үед ядаж миний хайр яаж байна, яахуу ийхүү гээд ч асуучаагүй, хүн иймэрхүү үед халамж их хүсдэг, тийм үед намайг огт халамжлаагүй, абортонд орсны дараа нэг өглөө идэх юм байхгүй, тэр үед өвөл 11 сарын сүүл байсан, гадаа хүйтэн байхаар нь идэх юм дөхүүлээд өгчих гэсэн нэг л дургүй янзтай, муудалцаад би хувцасаа авч яваад уйлж унжаад, гуйгаад байхаар нь 12 сарын 31-нд эвлэрсэн. Ер нь жирэмсэн байхад л танигддаг гэж үнэн байхаа, тэр үед би энэ хүн ямар ч байсан халамж муутай юм байна гэж дүгнэсэн, эргэлзэж эхэлсэн, гэвч салах хангалттай шалтгаан биш л дээ. Салъя гэхээр салж өгдөггүй, үхнэ гээд гараа зүсч байсан.
Эвлэрснээс хойш жигтэйхэн халамжтай хүн болчихсон, чамайгаа жаргалтай амьдруулж чадаагүй байж, явуулчихвал харамсалтай ш д гээд л цаг хугацаа өнгөрсөөр өдийг хүрлээ. Энэ хугацаанд сайдаж муудаж л байсан, би бүр цаашид өөрөө амьдралаа авч явна гэдэгтэйгээ эвлэрчихсэн, ийм амьдралтай эмэгтэй хүмүүс зөндөө л байдаг ш д гэж бодож явлаа. Нэг эгчмэд найз маань надад чи боль ийм хөөрхөн, мундаг боловсролтой сайхан эмэгтэй байж ийм хүнээр яах гээд байгаа юм, нэг л өдөр чи туйлдаж шантарна шүү, эмэгтэй хүн ийм амьдралаар амьдарна гэж юу байдаг юм гэж хэлж байсан юм. Ер нь бодоод байхад өөрөө болгосоор байгаад одоо залхаж байх шиг байна, өмнө нь авдаг байсан гоо сайхны бүтээгдэхүүнээсээ арай хямдханыг нь, сүүлийн 2 жил өөртөө олигтой хувцас ч аваагүй бас л хямдханыг нь сонгодог байсан. Хамтын амьдралд маань мөнгө хэрэгтэй учраас өөрийнхөө хэрэглээг танаж байж болгож ирсэн.
Гэхдээ заримдаа муу зан сургачихна гээд байрны мөнгө төгрөгийг зориуд өөрөөр нь олуулдаг байсан. Энэ ямар тэнэг хүүхэн бэ, тэгээд ийм хүнтэй юу хийгээд байгаа юм гэх байх л даа. Түүнд мэдээж сайн тал бас зөндөө бий. Хүн чанартай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, даруухан, архи уугаад, найз нөхөдтэйгөө нийлээд шоудаад яваад байдаггүй, хардаж зовоохгүй, хамгийн гол нь шалиг биш байхад мөнгө төгрөг бол тийм ч том асуудал биш, ирээдүйдээ орлоготой болгож болох байх гэж бодсон юм. Гэвч тийм биш юмаа. Хоёр хоногийн өмнө муудалцаад гадуур хоночихоод ирсэн, ажлынхаа гадаа машинд хоносон гэсэн. Мэдээж араар тавиагүй байх гэж итгэж байгаа ч гэсэн, гадуур хонож байгаа хүн араар тавихгүй байна, бүр цаашлаад надаас бүр мөсөн урвахгүй байна гэсэн баталгаа байхгүй.
Албан ёсоор гэр бүл болоогүй болохоор тэр үү, эсвэл би хэн ч биш болоод тэр үү миний хаагуур юу хийж явах чамд ямар хамаатай юм гэсэн. Би хэтэрхий ихийг өгөөд давраачихсан бололтой. Энэ удаа бүр мөсөн салах уу? Сайн хашрааж авах уу гэдгээ мэдэхгүй байна. Хаширлаа гээд ямар хүн нь өөрчлөгдөх биш дээ. Манайхан эрэгтэй хүүхдээ тоохгүй, охиддоо хэт анхаарал тавьдаг нь үнэхээр харамсалтай, эрэгтэй хүүхдийг бүх талаар нь маш сайн анхаарч, зөв хүмүүжүүлэх нь чухал юм гэдгийг ойлгосон шүү. Энэ намар бэр гуйх юм гэсэн тэрнээс нь өмнө салах үгүйгээ нэг мөсөн шиидмээр байна. Шантарч, зүдэрсэн эмэгтэй болох уу? Хожим хойно үр хүүхэдтэй болсон хойно салж сарнисан эмэгтэй болох уу? Хүүхэд гэснээс анх хүүхэдтэй болъё гэж байнга гуйдаг байсан бол одоо хүүхдийн талаар огт дурсдаггүй. Ийм хүнтэй, ийм их эргэлзээтэйгээр амьдралаа эхлүүлнэ гэж байх уу? Ганц амьдрах амьдралдаа зөв сонголтыг яаж хийх вэ? Зөвлөөч.