Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10651

Эмэгтэй хүн өөрөөсөө 7 дүү хүнтэй байвал яах бол?

$
0
0

Сайн байна уу? Би нөхрөөсөө салаад удаж байна. Хүүхдээ алдаад хэн хэнийх нь итгэл сэтгэл урам хугараад байсан. Тэр үед нөхөр өөр хүнтэй явсан болохоор уучилж чадалгүй салсан. Одоо салаад 3 жил болж байна. Би одоо 31-тэй. Нөхрөөсөө салснаас хойш олон залуу эргүүлсэн ч итгэж чадаагүй, нүүр өгөөгүй. Эргүүлэх гэсэн хэд нь тэгс хийгээд л больчихдог байсан.

14518238_10155205030129045_892418876_n

Тэгсэн сүүлийн үед 24 настай ажил хэргийн хамтрагч нэг залуу бүүр байнга эргүүлэх боллоо. Шантраад больчих байх гэж бодсон ч үнэхээр шантрахгүй эргүүлсээр л байна. Гол нь тэр хүний байгаа байдал нь намайг татаж, миний муухай аашийг засаж, ер нь л хүмүүжүүлээд байгаа. Өмнө нь хүнийг хайрлаж чадахгүй гэсэн бодлыг маань бага багаар өөрчилж байгаа гэж хэлж болно.

Хамт байхад насны зөрүү нэг их гарахгүй байгаа. Ер нь эмэгтэй хүн өөрөөсөө 7 дүү хүнтэй байвал яах бол? Итгээд үзэх үү болих уу? Өмнөх шиг итгэл хөсөрдүүлэх юм болов уу? Ер нь яавал дээр вэ?


Viewing all articles
Browse latest Browse all 10651

Trending Articles