Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Надад нэг хэцүү асуудал тулгараад байна. Одоогоос 3 жилийн өмнө нэг бүсгүйтэй танилцаад тэгээд жилийн дараа жирэмсэлээд хүүхэдтэй болсон. Нэг нэгнийгээ таних багагүй хугацаа гэж бодож байна. Тэгтэл хүн амьтантай явалдсан нь баригдаад салсан юм. Тэр нь урьдын амьдрал нь юм шиг байна лээ. Тэрнээс гадна дахиад нэг залуу байх шиг байдаг юм. Нэгэнтэй нь бүр гардуулсан. Гэрлэлтээ батлуулаагүй хамт амьдарч байгаагүй, тэрэнд салъя гэж хэлсэн чинь тэр өөрөө намайг шүүхэд өгсөн. Өмнө нь зүгээр 7 сая төгрөг өгөөд чимээгүй салъя гэхээр нь өгчихсөн чинь шүүхдээд дахиад хүүхдийн мөнгө гаргуулчаад тэгээд хүүхдээ манай аав ээж дээр орхиод явсан. Би сар бүр мөнгө төлдөг. Энийг төлөхгүй байвал яах уу? Аль эсвал сар бүр жааханг хийгээд байвал болох болов уу? Тэр урьд нь өгсөн мөнгийг шүүхээр дамжуулж өгөөгүй гээд шүүх хүлээж аваагүй. Бэлнээр авна гэхээр л итгээд өгсөн юм…
↧