Сайн байцгаануу би одоо 33 настай 2 хүүхэдтэй би нөхөртэйгөө суугаад 6 жил болж байна. Би хүнийг хайрлахаараа тэр хүндээ бүх л зүрх сэтгэлээ өгч тэр хүнээрээ л амьсгалдаг гэвч өөртөө итгэлгүй зан өөрийгөө хэтэрхий голдог болохоор тэр хайрласан хүмүүсээсээ үргэлж зугтаж дотны харьцаанд орохоос айж муухай зан гаргадаг. Энэ нь миний өөртөө дэндүү итгэлгүй зангаас л болдог байх.
Би уг нь царай зүс бие хаагаараа гологдохооргүй л эмэгтэй, энэ бүгдийг минь миний өөртөө итгэлгүй бүрэг ичэмхий бас аймхай зангаас л болдог байх. Одоо энэ бүхэн ард хоцорч харамсаад ч барахгүй сайхан хайртай хүмүүсээсээ би өөрөө зугтаж муухай ааш гаргачихаад эцэст нь тэр хүнээ явуулсныхаа дараа үхтлээ шаналж уйлдаг ямар их бэтгэрдэг гээч. Хайртай хүнтэйгээ дотны харьцаанд орчихвол намайг ашиглаад хаячих байх л гэж айдаг айдас…
Тэгээд л хайргүй юм шиг ааш гаргаж түлхэж түлхчээд эргээд харахад миний хайрлаж зүүдэлж байсан хүмүүс бүгд л надад хайртай гэж ирдэг байсан. Би бүгдээс нь зугтсан. Тэгээд өөртөө хайртай гэсэн хүнтэйгээ суугаад амьдарч байна, яг үнэндээ би нөхөртэй хайртай биш гэхдээ хайрлахыг хүсдэг зүрх сэтгэлээ хүчээр түүн рүү чиглүүлдэг. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэдэг шүү дээ. Би түүнийгээ бүрэн өөрчлөхийг хүсдэг. Бас хайрлуулахыг хүсдэг даанч намайг сэтгэлд хүртэл хайрлаж чадахгүй юм.
Уг нь намайг гэсэн сэтгэл байвал боллоо яг амьдрал дээр гарахаар маргалдах зүйл зөндөө л гарах юм. Сүүлийн үед муудалцахаар намайг байнга зайл яв гэж хэлэх юм бас элдэв муу үгээр доромжлоод надад энэ нь үнэхээр хүнд байдаг. Гол нь 2 хүүхдээ бодоод л эндээ үлддэг, тэрнээс биш явчихмаар л санагддаг. Бид 3-г гэж хайрлаж байгаа ч хайр нь хангалтгүй санагддаг, анх бид 2 суугаад удаагүй байхад үнэхээр мөнгө төгрөг муутай үед ч хадмууд минь ойлгохгүй би чамайг өсгөсөн юм чинь чи одоо бидний ачийг хариулах ёстой гэсэн хандлагатай харьцдаг байсан. Охин бид 2 идэх хоолны мөнгөгүй байхад нөхөр маань байгаа мөнгөөрөө бензин хийгээд аав ээжийгээ хүссэн газарт хүргэж өгнө.
Бид одоохондоо ямарч боломжгүй байна гэсэн үг амнаас нь гарахгүй нөгөө хэд нь ч биднийг хоолтой хоолгүй байгааг нь ч анзаарах сонирхолгүй, уг нь хадмууд маань боломжтой хүмүүс, ийм байдал нь үнэхээр залхаадаг үнэхээр боломжтой бол юу гээд л би тэднээс харамлаад байх юм. Нөхөр маань ч амьдралаа бодохгүй аав тэгсэн ээж тэгсэн би тэгнэ гээд л ардаа байгаа бид 3-г бараг харахгүй. Хоосон байна уу үгүй байна уу.
Энийг нь хэлэхээр бөөн хэрүүл би ээж аавынхаа ачийг хариулах ёстой гээд, хэн ч л гэсэн тэгэж бодож л байгаа гэхдээ бидний бүтээж байгаа амьдрал үр хүүхдүүддээ цаг зав мөнгөө зарцуулах ёстой биз дээ. Эхнэр хүүхэд нь өмсөх хувцасгүй идэх хоолгүй шахуу байхад чинь яаж ойлгуулахаа ч мэдэхгүй юм…