Сайн байна уу, би нөхөртэйгөө амьдраад 7 жил болж байна. Бид маш цөөхөн секс хийдэг. Сүүлийн 2 жилд 4 удаа л секс хийсэн. Гэхдээ би түүнээс нь таашаал аваагүй. Энэ тухайгаа ярилцъя гэхээр нөхөр булзааруулаад байх юм. Урьд нь гадуур тогтворгүй олон харилцаа үүсгэж байсан нь баригдаж байсан бас өвчин ч авчирч байсан. Энэ бүхнийг нь уучлаад хүүхдүүдээ бодоод амьдръя гэхээр сүүлийн үед миний зүгээс тэр хүнийг гэх сэтгэл маань хөрөөд байх юмаа. Салъя гэхээр салахгүй юм. Бүхнийг сайхан болгоё гээд өөрийн зүгээс чадах бүхнээ хийгээд өөрөө өдөж чангаагаад ч амжилт олохгүй байна. Энэ хүнтэй яаж нэвтрэлцэх вэ? Надад сүүлийн үед хосууд гэж хэн бэ гэдэг асуулт их гарч ирдэг боллоо.
↧