Сайн байна уу? Намайг З гэдэг. 25 настай эмэгтэй. Гадаадад магистрын зэрэг хамгаалаад ирсэн юм. Би ажил хайгаад 1 жил болж байна. 100 гаруй компанид анкетаа өгч, 20 гаруй ярилцлаганд орлоо. Бүх шалгуурт нь тэнцээд шалтгалтан дээр нь хүртэл тэнцчихээд байхад л авахгүй юм. Ямар хүн авдгийг нь мэдэхээ ч байлаа. Ажлын туршлага ч гэсэн байгаа. Тийм ч өндөр цалин хөлс хүссэнгүй. Зүгээр л сурсан мэдсэнээ амьдрал дээр гаргая, ажиллая гэсэн чин хүсэл эрмэлзлэлтэйгээ хэлээд байхад л авахгүй юм. Нөгөө Жак Ма, амжилтанд хүрсэн хүмүүс 30 газраас татгалзсан хариу авсан шантаршгүй гээд байдаг минийх аль хэдийнээ давчихсан. Мэдлэг чадвар нь байгаад байдаг хийж чадна гэдгээ мэдээд байдаг илэрхийлээд байдаг яамар ч юм.
Ёстой л нээрээ янз янзаар л үзэж байна ярилцлаган дээр хурдан ярьлаа гэхээр нь удаан ч ярьж үзлээ, өөрийгөө магтаж ч үзлээ, доош нь жаахан дарж ч үзлээ. Ямар ч ялгаа алга. Хүний нөөцийн эсэн шидийн ном уншиж зөндөө бэлддэг. Одоо нээрээ ахиад хэд хичээгээд ажилд орж чадахгүй бол гадаад руу л гаръя гэж бодож байна даа.
Гэрийнхнийхээ ч ад нь болж дууслаа зөндөө олон жил сурч сурч ирчихээд ажилгүй анхиагүй гээд л найз нөхөдтэйгөө ч уулзахаа байсан хаана ажиллаж байгаа вэ л гэнэ. Ажилгүй гэж хэлсээр байгаад сүүлдээ бүр залхаад зайгаа барьдаг болж.
Танил талгүйгээр өөрийнхөө хүчээр ажил хайж зөндөө л явлаа. Ёстой үлгэр юм байна гэдгийг л ойлголоо. Өөрийгөө хөгжүүлж сурах хэрэг алга юм байна. Зүгээр бакалавраа төгсөөд хахуульныхаа мөнгийг цуглуулсан бол одоо ямар нэгэн газар ажилтай л байх байсан байх.
Хүн энгийн шулуун шударга элдэв янзын муу зуршилгүй байлаа гээд ер нь нээх хождоггүйн байна гэдгийг л мэдлээ. Гадаад руу л гарахаас ямар 2 жил ажилгүй байлтай нь биш. Жаахан орчуулга хийж мөнгө олж байгаа ч ямар насаараа ингэж явалтай нь биш.
Хүний нөөцийн менежерүүд үнэхээр таалагдсангүй. Хүнийг хүндлэнэ гэж байхгүй. Аягүй сонин тухайн хүн энэ ажилд тохирох уу мэдлэг чадвар нь таарч байна уу гэдгийг голчлохгүй тухайн хүний нөөцөд хэр таалагдаж байгаагаар нь бараг шийддэг юм байна. Тэгээд ч одооны ихэнхи компаниуд дөнгөж төгссөн ажлын туршлагагүй залуучуудыг бага цалингаар ажиллуулж байнга сольж байна. Нээх тогтвор суурьшилтэй ажиллах хүн хайдаггүй юм шиг санагдлаа.
Хүний нөөцийн менежерүүдээ ажилдаа сайн мэдлэгтэй хүмүүсийг аваачээ өөдөөс чинь худлаа инээж, мар мар хийсэн худалч хүмүүст яасан дуртай юм бэ? Бас өөрөөс чинь илүү боловсролтой хүн байсан ч атаархалгүй хүндэтгэлтэй хандаж байх хэрэгтэй.
За тэгээд ажилгүй байлаа гээд ямар ч байсан амьд байхад нэг л өдөр амжилтанд хүрнэ гэж итгэж байна. Би хэдийгээр одоо ингэж ялагдаж явж байгаа ч хэзээд ирээдүйгээ эерэгээр төсөөлдөг. Эерэг бодолтой хүн. Бүх юм сайхан болох байх гэхдээ Монголд ажиллахгүй юм байна гэдгээ л мэдлээ. Одоо анкет явуулъя гэсэн ч явуулах ч газар үлдсэнгүй. Өөрийнхөөрөө хүнээрээ байхад бурхан харж байгаа. Над шиг ажил хайгаад шантраад гутраад явж байгаа залуусдаа хэлэхэд амьдралд хаалга нь хаалттай өрөө байсан ч заавал цонх нь нээлттэй байдаг юм. Болох байлгүй…