Үнэт цаасны арилжаа, покер тоглон азаа үзсээр 100 сая гаруй ам.доллартай болон Дэн Близерян гэгч энэ нөхрийг инстаграммын хаан гэж цоллодог. Тэрээр нүцгэн шахуу хүүхнүүдээр хүрээлүүлж, хувийн нисдэг онгоц, хувийн хөвдөг онгоц, хувийн давхидаг онгоцны хажууд авахуулсан зургаа инстаграмм дээрээ байршуулж хүмүүсийн атаархлыг хөдөлгөх дуртай. Инстаграмм дээр гэхэд мань хүн 20 сая дагагчтай. Саяхан 2016 онд авсан хамгийн саак зурагнуудаа байршуулж бас бөөн дуулиан дэгджээжээ. Тэрээр “Хэрэв та намайг үзэж ядаж байгаа бол энэ жил ч таны амьдрал урьд жилийнх шигээ арчаагүй байх юм байна” гэж хэлсэн нь хүмүүсийн уур хилэнг маш ихээр хөдөлгөжээ.
Эрсдэл өндөртэй хувьцааны наймаа, покер тоглох дуртай Близерян нь янз бүрээр аз сорих бараг донтой гэж болно. Жишээлбэл, нэг хүнтэй мөрийцээд 48 цагийн дотор Лос Анжелсээс Лас Вегас хүртэл дугуйгаар аялж 600 мянган доллар хожиж байжээ. Мөрийгээ авахаар бэлтгэл хийхдээ Тур де Франс тэмцээний домогт ялагч Лэнс Армстронгийн хөлсөлж байжээ.










