Сайн байцгаана уу сайтын уншигч та бүхнээсээ зөвлөөч гэж хүсэж байна. Би 28-ай эмэгтэй үсээ их буддаг ялангуяа сүүлийн 2 жилийн турш. Угтай хуйхтай юутай нь тэр соланы сайруулагч супра энэ тэрээс нь хэд хэдэн удаа шар болгоод тэгснээ хар бороор будаж тэгээд сар ч бололгүй дахиад нөгөө супрагаар түлж шар өнгө оруулаад хамгийн сүүлд өнгөрсөн жил саарал өнгө моодонд орохоор нь дахиж 2 дахин супрадуулж саарал болгосон. Одоо тэгсэн чинь шингэрээд нөгөө үсээ голоор нь ташуу хуваагаад даруулга зүүдэг тэр ормоороо халцарсан байна.
Одоо будахгүй байгаа л даа суулийн 6 сарын турш. Хар үс нь ургаж л байгаа юм гэхдээ хуйхнаасаа баахан будгаар түлсэн үс эргэн төлжиж тэр хэсэгтээ зүлэг нөгөө дахин ургана гэж байх уу? Энэ халзралт зогсох болов уу? Үс буцаж өтгөрнө гэж байх уу?
Тэр салонуудаар хийгддэг хуйхны (цусыг нь шүүж хуйханд нь тарьдаг ) ч билүү бас тэр хайлгайны курс эмчилгээ ч гэлүү тэр эмчилгээг нь хийлгэвэл үр дүнтэй юм болов уу ?Тэр уудаг витаминыг нь ууж үзсэн шал дэмий юм байна лээ (хайрбурст гэсэн байхаа). Сарын тэмдэг хэсэг зогсож энэ тэр айлгаад.
За зөвлөөд байгаарай. Өөр өөр шалтгаанаар надтай ижил халзралтын асуудалтай байгаа эрэгтэй эмэгтэй бүх насныханд та бухний санал зөвлөгөө тус болно гэж найдаж байна. Би коммент хэсгээ шалгах байхаа. Ийм будагнаас үүдэлтэй хуйхаа гэмтээж шингэрсэн үстэй (халцарай олж харсаан) хүмүүс яаж даван туулсан бэ гэж. Үс бол зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал гэлтгүй бүх л хүйснийхэнд хамаатай шүү дээ. За тэгээд над шиг толгойгоороо тоглодог хоббитой нөхөд миний бичсэн юмыг хараад сургамж болох биз ээ. Энэ халцарсан газар өвс нөгөө дахиж ургах болов уу ? Уг нь ч нээх аймаар болоогүй гэхдээ л…
Одоо дахиж үсээ ямар ч гоё өнгөөр будахгүй ээ яахав цайгаад ирэхээр нь хар өнгөөр л будаж байхаас эсвэл үсээ нэг мөсөн хусаад хүүхэд гаргадаг юм билүү? Эцэг нь ч хаа явж байгаа юм. Охиноо төрүүлсний дараа ч уг нь гоё ургасан шүү. Дахиж хүүхэд гаргадаг юм билүү?