Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10662

Энэ залуу надаар яг яах гээд байгаа юм болоо?

$
0
0

Couple_at_City_Hall_(2793892490)

Сайн байна уу, энэ захидлыг унших өдрийн мэндийг хүргье. Надад нэг эргэлзээ гараад байна аа. Миний амьдралд нэг залуу 6 жилийн өмнөөс л үе үе гарч ирээд салахгүй юмаа. Анх танилцаад үерхээд нээх удаагүй салцгаасан. Салаад холбоогүй болсон байж байгаад дахиад л эхэлсэн ч бас л удаагүй салсан. Одоо бас дахиад л гарч ирээд байна. Гэхдээ энэ удаад бид 2 дахин танилцсан юмаа. Энэ залуутай 2, 3 удаа уулзсан гэрт нь очсон, хоол этр хийж өгөө л их дотно болж байгаа л бас л бүтэхгүй юм шиг санагдаад би зайгаа бариад байгаа боловч энэ залуу над руу мсж бичээд уулзий л гээд байна. Хамгийн гол нь намайг өөр хүнтэй холбоотой болж эхлэхэд таг чиг алга болчино тэгээл дахиад л сайн уу гээл гараад ирнэ. Яагаад ингээд байгааг нь би ойлгохгүй байна. Энэ залуу надаар яг яах гээд байгаа юм болоо? Надад зөвөлгөө өгөөч…


Viewing all articles
Browse latest Browse all 10662

Trending Articles