Дэлхийн хамгийн харгис хэрцгий амьтан гэвэл хүнийг л хэлэх байх. Ухамсартай, ухаантай, элдвийг бүтээдэг энэ тэр гэж өөрийгөө магтах дуртай ч цаг нь болохоор ямар ч шаардлагагүй, утга учиргүй харгислал үйлддэг.
Жишээлбэл, Трансильвани нутагт энэ хөөрхий нохойг ямар ч шалтгаангүйгээр хэрцгийлэн тамлаж, зодоод хогны уутанд хийн барилгын хогтой хамт хаясан байжээ.
Нохойн аз болоход түүнийг өр зөөлөн хүмүүс олж асарч сувилсаар хөлд дээр нь босгосон төдийгүй шинэ гэр бүлтэй болгожээ. Ингээд бодохоор дэлхийн хамгийн өрөвч амьтан нь бас хүн юм.










