Энэ өдрийн мэнд хүргье. Би одоо 25-тай эмэгтэй надад ямарч амьдрах итгэл зориг баяр баясгалан алга. 3 охинтой айлын бага нь бага гэж эрхэлж өсөөгүй ээ. Аав ээж 2 маань үнэхээр онцгүй хүмүүс бага байхаас минь л аав архи ууж агсан тавьж зовоодог байлаа ээж бас хажуугаар нь бүх муу муухай буруу бүхнийг над руу чихдэг байсан бас 2 эгч ээжтэй нийлж байнга загнаж зоддог байсан. Одоо ч энэ амьдрал үргэлжилсээр л байна. Ийм байдалд өссөн болоод ч тэр юмуу өөртөө ямарч итгэх итгэл алга байдаг юм байна ерөөсөө сайхан амьдарна гэж бодогддоггүй. Харин хаа очиж эрүүл юм. Одоо надад хүнд буян хийж донор болох хүсэл л байна. Миний буруу гэвэл ээжийгээ зовоож байж төрсөн бас хүү биш охин байсанд буруутай…
↧