Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10686

Хүүгийн маань гэрлэх охин нэг л таалагддагүй ээ

$
0
0


Би жирийн нэгэн амьдралтай л эр хүн. Эхнэр бид 2 тус тусын ажлаа хийцгээгээд бусдаас илүү гарахгүй ч дутахгүй л амьдарч байна. Бид 2 хүүтэй хөвгүүд маань 3 насны зөрүүтэй одоо том нь 23 хүрч байна. Хүүхдүүдээ бага байхад нь би тийм ч их анхаарал тавиад байдаггүй байсан л даа ихэвчлэн ээж нь л хөвгүүдтэйгээ ойр байж. Ажил ихтэй болохоор тэднийгээ идэж зүүхээр нь дутаачихгүй юмсан гээд ажилдаа илүү анхааарлаа хандуулдаг байсан. Тэр үедээ энийгээ зөв л гэж боддог байсан одоо ч хэвээрээ дээ. Гэр бүлд маань асуудал болоод байгаа зүйл гэвэл том хүүгийн гэрлэнэ гээд гүйгээд байгаа охиноос болоод байна л даа.

14518826_10155205107529045_564542178_n

Гэхдээ эхнэр маань энэ талаар над шиг бодолтой биш л дээ. Бид ч энэ талаар нэг их яриагүй ээж нь хүүгээ хайрлаж байгаа эмэгтэйтэйгээ гэрлэхэд дургүйцэхгүй юм шиг байгаа юм. Хааяа бэр болох гээд байгаа охин манайд ирдэг л дээ. Хамтдаа хэд хоног өнжинө мэдээж залуу хосууд болохоор бие биедээ хандаж байгаа зан нь хөөрхөн л байдаг юм. Гэтэл сүүлийн үед гэнэ гэнэ муудалцахдаа гаргаж байгаа охины зан нэг л эвгүй сэтгэгдэл төрүүлээд байгаа. Эхнэр бид 2 хааяа мууладцана дуугаа өндөрсгөх үе бишгүй л гардаг. Гэхдээ хэзээ ч бие биедээ хараалын үг хэлж байгаагүй шүү худлаа гэж битгий бодоорой. Миний эхнэр хаа очиж ухаантай эмэгтэй надад гомдож тунирхаад гараад явж байсан уу гэхээс намайг муухай үгээр хэлж байгаагүй тэр занг нь их үнэлдэг тийм болохоор муухай үг хэлэх талаар толгойд орж ирдэг ч үгүй.

Харин хүүгийн минь найз охин хачин хачин үгнүүдийг сурамгай гэгч нь хэлж байнаа. Би нэг удаа хэрэг болгож муудалцах үед нь өрөөнөөсөө гараад харлаа. Яахав охин санаа нь зовсон бололтой гараад явна лээ. Гэсэн ч удалгүй утсаар мессеж бичээд муудалцаад байгаа бололтой хүү ууртай гээч нь ванны өрөөний хаалгыг савж хаах нь сонсдож би гэдэг хүн тайван биш болчихсон. Анзаараад байхнаа эхнэрийг байхгүй хойгуур бас намайг байх үед маргаан нь гарна. Эр хүн байж хов зөөгөөд гэх байх гээд эхний удаад эхнэртэй хэлээгүй байгаа. Харин санамсаргүй ярилцаж байгаад манай бэр болох гээд байгаа охины эхийг нь мэдэж авлаа. Нэг амралтын өдөр эхнэрт хоол хийхэд би туслаж байлаа хүү ч найз охиноо дагуулан ирж хоолон дээр таарсан юм. Эхнэр охинтой бүр сайн тулж ярилцаж гэр бүлийнхнийг сонирхож асууж энэ тэр боллоо.

Гэсэн хачин юм болдог байна надтай хамт ажилладаг байсан нэг залуугийн амьдралыг үрэн таран болгож явсан эмэгтэй тэр охины ээж болж таарлаа. Тэр залуутай би найз байгаагүй ээ хамт ажиллаж байсан болохоор муугүй мэднэ. Дажгүй хүнд тусархуу бас ч үгүй ирээдүйтэй албан тушаал ахиж явсан залуу шүү. Ямар өвчин нь хөдөлсөн юм гэнэт эхнэр хүүхдээ орхиод өөр хүүхэнтэй гэрлэж гэнэ гэсэн яриа гарч байсан. Хуучин эхнэрийг хараагүй харин шинэ эхнэр нь гэх хүүхэн манай ажил дээгүүр байнга ирдэг байсан. Удалгүй тэр залуу архинд орж ажлаасаа халагдсан. Ажил дээгүүр хаяа ирж байгаа харагддаг. Тэр үедээ миний мэдэх тэр залуу биш болсон байгаа нь нүдний өмнө илт болсоор байсан. Манай ажлын хүүхнүүд эхнэрээсээ салаад тэр хүүхэнтэй суусанаас болсон гэж яриад байсан л даа. Би ч магадгүй болов уу гэж боддог. Удахгүй тэр 2 салсан нь л юм билээ л дээ.

Охин гэр бүлийнхээ талаар ярьж байхдаа ээжийнхээ нөхрийг өөрийнхөө аав биш харин нэлээд нас ахимаг машины сэлбэгний худалдаа хийдэг хүн байдаг гэж хэлж байсан. Хүний амьдрал гэж сонин юмаар дүүрэн юм даа монгол жижигхэн гэдэг нь үнэн юм. Би ээжийнх нь талаар эхнэртэй ярих гэсэн л дээ харин намайг анхнаасаа таагүй байгааг маань мэдээд байгаа болохоор миний үгийг авах болов уу гэдэгт эргэлзээд байна. Тийм эхийн охины хүмүүжил ямар байгаа бол эхтэйгээ адилхан бол миний хүүгийн амьдрал ч гэсэн яаж эргэх бол хүүг минь насан турш хайрлаж үнэнч байж чадах болов уу гэсэн бодол намайг шаналгаж байна.

Би хүүтэйгээ ярилцах гэж үзсэн хүү маань дурамжхан байсан эр улсууд хоорондоо энэ сэдвээр ярилцах амаргүй санагдсан. Хүү маань уурлаагүй ээ гэхдээ яагаад намайг өөрийнхөө хэрэгт оролцох гээд байгаа юм бол гэсэн гайхсан харцаар намайг харсан. Би ч яриаг цааш нь үргэлжлүүлэх хүсэл төрөөгүй. Ямар ч гэсэн бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг биз дээ. Надад энэ асуудлыг хэн хэндээ хал балгүйхэн шийдэхэд минь туслаач гэж энэхүү захиаг бичлээ.


Viewing all articles
Browse latest Browse all 10686

Trending Articles