2011 оны 11 сард анх бид уулзаж байлаа. Бусдын адил таалагдаж шохоорхсондоо бус төлөвшөөгүй насны амарчилсан зангаасаа болоод амьдралдаа цөөхөн хэдхэн алдаа хийснийхээ үйлийн үрээр уулзаж байлаа. Тэр надад мөнгө өгдөг би түүнээс мөнгө авч хааяа уулздаг ийм харилцааг юу гэж нэрлэдгийг та нар мэднэ, гэхдээ би тийм хүн бишээ ямархан хүн гэдгийг одоо миний хэн байгаагаас аль эсвэл арай удаан байсан нөхөд минь мэднэ.
Анх тэр надад таалагдаж, сайхан залуу мэт санагддаггүй байсан бид бүүр хааяа хэдэн сард нэг удаа уулзана тэгээд сална. Өнгөрсөн өвөл л түүнийг анзаарч ямар хүн гэдгийг бас дэргэд нь байх дуртай болчихсоноо анзаарсан. Бид өмнөх шигээ уулзлаа тэгээд эрхлээд л эрхлээд байсан гараад ирсэн гадаа цас орчихсон дулаахан нэг тийм сайхан орой түүнээс л хойш түүнтэй уулзахыг хүсдэг бас өөрөө би залгадаг болчихсон. Ингэж явсаар бид саяхныг хүртэл маш дотно байж миний л хувьд жаргалтай байсан.
Гэтэл нэг л өдөр алга болчихсон өглөө нь үнсэж ажилдаа яваад дахин над дээр ирээгүй мөн утсаа ч авахаа больсон. Өмнө нь тэр амьдрал зохиож байсан. Өөртэй нь усны дусал мэт адилхан охинтой магадгүй би тэдэн дээрээ очсон байх гэж боддог. Тийм ч учраас түүнийг зовоож сэтгэлийг нь шаналгахгүй гэсэн дээ өөрийгөө хорьж бүх зүйлээр тэвчдэг юм. Өглөө орой өдөр бүр санана утсаа аваад залгахыг хүснэ даанч чадахгүй бас тэр надаас явсныг нь бодохоор гэр бүл нь чухал, тэдэндээ хайртай болоод л явсан гэж бодоод тэвчдэг бүхнийг хорьдог.
Гэтэл сая нэг нийтлэл олж үзээд магадгүй тэр тэдэн рүүгээ яваагүй бол яах вэ гэж бодох болсон түүний утсанд sms ирсэн ч би уншиж байгаагүй ээ. Тэр өөрөө эмэгтэй хүнээс сайхан амраарай гэж байна гэж хэлдэг байсан гэхдээ энэ одоо юу вэ сайхан амраарай ч гэх шиг гэж хэлж байсан л даа. Мөн түүн рүү sms бичдэг өөр нэг эмэгтэйг би мэднэ түүнийх нь sms- би харчихсан юмаа. Moogii гээд хадгалчихсан дугаараас тасарчихсан уу нэгээ яасан бэ ч билүү нэг тийм sms шөнө 12-т ирж байгаа юмдаа. Магадгүй энэ хүүхэн рүүгээ явчихсан ч юм боловуу гэж бодох юм.
Тийм бол би түүнийг алдмааргүй гэр бүлээс нь өөр хэнд ч өгмөөргүй байна. Уг нь бид хоёрт биенээсээ нуух зүйл байдгүй л байсан тэр намайг ажилтай байхад хэдэн цагт ч хамаагүй ирээд надруу нэг ч залгахгүй уулзах газраа хүлээдэг, намайг өвдвөл дэргэд минь байдаг, нүүрээ будаж үсээ янзлаагүй, яадарсан өвдсөн царайтай байхад тэврээд үнсээд л дэргэд байж байдаг байсан. Орой бүр унтахдаа намайг тэврээд гараас бариад үнсээд л унтаад байна. Хааяа муухай зүүд зүүдлээд цочиж сэрвэл тэр бас сэрчихнэ тэгээд айсан юмуу гээд эрхлүүлнэ үнсээд намайг унтуулчихна, дулаахан унтаж байхад л даарчихна гээд надад хөнжилөө өгнө ажил ихтэй ядраад ирэхэд надад хоол хийж өгнө, амттай гээд мах шарж өгөхөөр явсан гээд л ийм олон сайхан зүйл түүнээсээ авсан байна. Бодоход сэтгэлд хичнээн дулаахан дотно.
Би өгөхөөсөө илүү авч байсан юм шиг байна аа энэ бүхнийг тоочин бичсэн чинь тэгж л санагдлаа. Ийм л эр хүний дэргэд түрхэн ч гэсэн байсан би азтай байгаа биз! Энэ бүх сайхныг надад өгсөн атлаа миний утасны дугаар, файсбүүк хаягийг өөртөө нэмж, хадгалж авдаггүй. Би ч утсанд хадгалагдахыг хүсдэггүй тэр намайг ямар нэгэн зүйл дээр сануулаагүй ч мартахгүй үргэлж холбоотой байхад тэр тийм чухал уу гэж боддог байсан. Одоо бодсон чинь тэр намайг нэг л өдөр орхиод явах юм чинь гээд сануулахыг хүсээгүй юм байхдаа.
Одоо орхиод явсанд нь тэгтлээ харуусан шаналж гомдож цөхөрдгүй ээ сайхан байсан болохоор. Гэхдээ шунах юм дандаа тийм байхыг хүсэж. Энд захидал бичих болсны шалтгаан нь сэтгэлээ уудалмаар, бичээд хэн нэгнээс ямар нэгэн зүйл сонсохыг хүссэн юмаа. Би түүнийг буцааж авахад зөвлөөч гэхгүй ээ зүгээр ийм нэг өрөвдөлтөө хайраа бичмээр санагдаад. ТЭР НАДАД ХАЙРТАЙ БАЙСАН БОЛОВ УУ? Эрчүүд яагаад, ямар ч үед юу ч хэлэхгүй алга болчихдог юм бэ? Магадгүй би түүнийг хардахгүй, тийм ч их хайрлахгүй байгаам шиг болохоор нь тэр явчихаж байгаа юм байхдаа би дотроо л нандигнаж харамладаг байсан юм шүү дээ.