Сайн байцгаана уу хүний хорвоо баян юмдаа. Би 33 настай нэгэн залуу саяхныг хүртэл бусад хүний л адил амьдарч явлаа. Гэтэл нэгэн бүсгүйтэй танилцаад тэр охинтойгоо уулзаад шууд л хайртай болчихсон. Тэр ч надад хайртай. Бид 2 нэг нэгээ үргэлж санах болсон. Төд удалгуй дотно харилцаанд ороод явж байтал нэгэн таагүй мэдээ сонсох нь тээр 31 жилийн өмнө салаад явсан эцгийн минь охин байдаг байгаа.
Гэтэл хамгийн аймар нь бид 2 хүүхэдтэй болчихсон байдаг. Мэдээж энэ бүхэн байж боломгүй ч миний амьдралд ийм л юм боллоо. Одоо цаашдаа яахуу гэдгээ мэдэхгүй юм бүх зүйлээсээ татгалзаад хайрт ханиа гадагшаа аваад явах уу? Хүүхэдтэй болсноос хойш хайрт ханиа хаяж чадахгүйгээр хайртай болчихлоо. Бид 2 шиг ижил заяатай хүн байдаг болвуу? Гол нь хүүхдээ л эрүүл байгаасай гэж хүсэх юм тийм бол бусад зүйл нь хамаагүй гэж бодох юм. Хүүхэд минь эрүүл гарах болвуу?