Би одоо 18 настай. Эрэгтэй. Хүнтэй унтаж үзээгүй. Найз нар минь бүгд л аль эрт үзцэн. Бүр бүгд шүү. Гэхдээ би царай муутай дотогшоо хүүхэд биш. Үерхэх санал их авч байсан. Хөөрхөн эгдүүтэй гэж дандаа өхөөрдүүлнэ. Мөн хөрөнгөтэй айлын хүүхэд. Маш олон эмэгтэй найзтай бүгд надаа санаа зовно. Тэврэх гээд л надаа хүүхдүүд их сайн. Өөрөө их нээлттэй бусдад их санаа тавьдаг нэр хүндтэй. Гэхдээ яасан хувь заяа юм хүнтэй унтаж хэвтэх талыг бүр шал холуур тойроод гарчихсан. Ирээдүй ч тийм байх. Ер нь эрт унтаагүй нь ч дээр үү эсвэл үгүй юу?
Хүүхдүүд тэр талаараа их яриад байхаар их сэтгэлээр унаад сонсоход хэцүү санагдах юм. Хонхны баярын аялалаар. Бас саяхан оюутан болоод ууг нь 2 удаа унтъя гэсэн утгатай үйлдэл авч байсан ч би үгүй гээд холдчихсон юм. Яагаад ч юм хамаагүй хүнтэй ойртож чадахгүй. Гуниглаж явсаар сүүлдээ бүр эмэгтэй хүнтэй ойртож чадахаа байгаад сайхан ярилцдаг байсан бол шал өөр ярьж чадахгүй жожиг болоод байх шиг. Зөвлөгөө өгөөч…