Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10659

Гэр бүлээ хайрлаарай

$
0
0


Сайн байцгаана уу? Цагаан сар дөхсөн сайхан өдрүүдийн мэнд. Би жирийн л нэг ээж, албан хаагч. Хөөрхөн охин, настай ээж, эрх нохойнуудтайгаа амьдардаг даа. Одоо байгаа амьдрал минь надад таалагддаг. Охины минь аав гэж сайхан залуу байлаа. Даанч тэр минь айлын эрх хүү тул үрэх, тоглох, хуурах, амиа бодохоос өөрийг хийдэггүй байсан. Гэр бүлийнхэн нь намайг жирийн айлын, царай зүс, бие хаа гэж гайхуулах юмгүй, ажил төрөлгүй эмэгтэй гэж дүгнэж харьцдаг байсан. Нөхөр сүүлдээ охин бид 2-оос залхдаг болсон. Би өөрийгөө давуу олон хувьтай зөв гэдэг талд байсан гэж бодохгүй ээ. Хүн л юм хойно буруу зөрүү үг хэлдэг л байлаа. Охиныхоо хүүхдийн мөнгөөр аав нь наргиж байвал ямар ч ээж бачуурна даа. Ээж нь мөнгө өгөхөөр пиптин пиптинээр хуваагаад өөрийн хувиараа найзуудтайгаа наргиж би өөрийн хувиа охиндоо зарцуулдаг байлаа.

14518238_10155205030129045_892418876_n

Сүүлд салж байх үедээ бэр эгчид минь тэр хэлэхдээ “Юу ч чадахгүй сул дорой эмэгтэй” гэж. Энэ үг надад хэчнээн их бодол, хүч тэнхээ хайрласан гэхэв. Хөөрхий эмэгтэй хүн хүүхэд гаргавал нөхрийнхөө гарыг л харах болно гэдгийг тэр хүн ойлгоогүй байх л даа. Охиноо аваад ээждээ очсон. Миний ээж цайны сүү л байвал сэтгэл өндөр налайж байдаг. Охиноо харуулаад хөхүүл би ажил хайлаа. Надад байгаа боломж мэргэжил, боловсрол байсан. Нөхөртэйгөө танилцахаас өмнө ажиллаж байсан чиглэлээрээ ажилд орсон. Нэг алхам урагш алхах хэчнээн сайхан билээ. Охиноо цэцэрлэгт өгөөд, нэлээн хугацааны дараа тушаал дэвшлээ. Тэгтэл нөхөр маань бид 2-ыг буцаад ир, ажлаасаа гар гэдэг юм байна. Тэр үед би нэг л бодолдоо үнэнч байж, явуулсан.

Ээж минь надад ганцхан удаа л олдоно. Би хэрвээ сайн сайхан явбал хань бол олдоно гэж бодоод. Охин минь одоо том болж гараас гараад их хэрсүү. Би цаашаа улам л хичээнэ гэсэн бодолтой ажиллаж, амьдардаг. Энэ бүх хугацаанд би олон зүйлийг сурч ухаарсан, бас алдсан ч байх.

Нэгт: Хүн хорвоод төрөөд нэг насаа элээх ханьтай болох нь зөв ч сонголт байдаг гэдгийг битгий мартаарай. Мөн хүүхэдтэй болох гэж яарахгүй, сайхан төлөвлөөд үерхэх хэрэгтэй. Тэр хүнийг таньж мэд.

Хоёрт: Эмэгтэй хүн ухаалаг байж, санхүүгийн эрсдэлээ тооцож байх хэрэгтэй юм билээ. Би чинь хэдэн төгрөг ч хийж чадаагүй эхнэр болж, хүүхэд гарган арчаагүй нэр дуулсан хүн. Гуравт: Эмэгтэй хүн бууж өгөхгүй, ажилсаг хичээнгүй занг л эрхэмлэх хэрэгтэй юм билээ. За тэгээд би нэг л сайхан Монгол эмэгтэй ийм ухаантай гээд өөрийгөө магтан бичиж байгаа хэрэг биш шүү. Эргэн тойронд минь гэр бүл салж бутрахыг харахаар хэцүү байдаг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг болохоор л хүүхэдтэй ганц бие эмэгтэй хүнийг илүү, дутуу харах хүн аль ч давхаргад байж л байдаг. Хүний гэр бүл үймүүлэх вий, хэн нэгний гэргийн нулимсыг харахгүй юмсан гэж амьдарч байна даа. Охиноо амьдралд нь хүргэчихвэл ч би гэдэг хүн буцаад л 18 насандаа очсон мэт өөрийгөө эрхлүүлж, хүнтэй үерхэнэ гэж боддог. Та бүхэн минь сайхан шинэлээрэй. Гэр бүлээ хайрлаарай.


Viewing all articles
Browse latest Browse all 10659

Trending Articles