Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10654

Нөхрийгөө гомо юм болуу гэж бодож эхэлсэн. Гэтэл…

$
0
0


Та бүхэнд энэ үдшийн мэнд хүргье. Нэг зүйлд зөвлөгөө өвөх гэсэн юмаа. Нөхөртэйгөө ханилаад 12 жил болжээ. 1 охинтой. Нөхөртөө маш их итгэдэг байсан. Гэтэл тэр минь намайг хуурсан, нилээн хэдэн удаа юм шиг байна лээ, нэг хүүхэн нь бүр хүүхдийг нь төрүүлсэн гээд надруу бичиж, залгаж дарамталдаг болсон, бусдыг нь ч сайн мэдэхгүй байна, хоорондоо бичиж байсан шалиг үгтэй мсж-ийг нь л уншиж байж мэдсэн. Тэгээд би 2 жил хараад тэр нэг хүүхэнтэйгээ холбоогоо таслахгүй болохоор нь охиноо аваад явсаан.

14518826_10155205107529045_564542178_n

Одоо тусдаа амьдраад 1 жил болж байна. Салж явснаас хойш намайг гуйдаггүй байсан. Би нэгэнт алдсан, одоо чи тэгээд яах гээд байгаан бэ, чамд дарамтлуулж амьдарч чадахгүй гээд надруу ууралдаг, гол асуудал сүүлийн хэдэн жил бид 2 сард 1-2 удаа л секс хийж байсан. Тэр болгонд би л гуйж байж хийдэг байлаа. Цүнхнээс нь хэд хэдэн удаа виагра олж байсан. Тэр үед чамтай унтах гэж авсан гэж хэлдэг байсан, тэгээд би секс хийе гээд өдөхөөр ядраад байна гээд унтаад өгдөг.

Тэгээд надад секс хэрэгтэй байна гэхээр донтой авгай минь өөр хүн олж унт гэдэг байсан. Би биеийн хувьд өндөр туранхай, жижигхэн хөхтэй, тийм болохоор намайг голдог юм болуу, царай бол дажгүй. Би бүр сүүлдээ нөхрийгөө гомо юм болуу гэж бодож эхэлсэн. Гэтэл өөр хүүхнүүд гарж ирсэн. Одоо тэгээд уучлаад гэртээ харихуу яахуу л гэж бодоод байна, охиноо харахаар их хэцүү юмаа. Та нар минь доромжлолгүйгээр зөвлөгөө өгөөрэй, баярлалаа.


Viewing all articles
Browse latest Browse all 10654

Trending Articles