Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10653

12 долоо хоногтой авахуулж болох уу?

$
0
0

Сайн байцгаана уу? Би одоо 26 настай. Одоо 12 долоо хоногтой жирэмсэн. Энэ миний анхны жирэмслэлт. Жирэмсэн гэдгээ саяхан мэдсэн болохоор эмчийн хяналтад ороогүй байгаа. Найз залуу маань жирэмсэн гэдгийг минь мэдсэнээс хойш хүүхдээ авахуул, би эхнэр хүүхэдтэй, тэд хөдөө амьдардаг гээд 2 хүүхдийнхээ зургийг харууллаа. Би дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болчихоод байна.

Ядаж байхад би их ховор мэргэжилтэй, мэргэжлийн ажил олдохгүй, хүмүүсийн зараалын ажилд тусалж гүйсээр тогтсон ажилгүй, хурааж хуримтлуулсан мөнгө төгрөггүй хэцүүхэн л байна. Аав ээж минь их хатуу хүмүүс, өөрсдийгөө яая гэж байхад жирэмсэн би одоо яах вэ гээд толгойгоо гашилгаад л, айгаад л сууж байна.

Та нараас асуух зүйл гэвэл одоо 12 долоо хоногтой хүүхдийг авахуулж болдог болов уу? Хаана хамгийн найдвартай, дараа нь үүсэх эрсдэл бага байх талаар зөвлөгөө өгөөч.


Viewing all articles
Browse latest Browse all 10653

Trending Articles