Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10648

Манай улсад ер нь сэтгэлзүйн зөвлөгөө авах хүсэлтэй хүн их байдаг болов уу?

$
0
0

Сайн байна уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Миний хувьд нэг зүйлийн талаар та бүхний санаа бодлыг сонсох гэсэн юм. Би одоо 24 настай залуу л даа. Мэргэжил гэвэл хүний нөөц. Хажуугаар нь хувиараа хүмүүст сэтгэлзүйн зөвлөгөө өгч ирсэн л дээ маш олон төрлийн хүмүүстэй харицаж үзсэн. Гол асуудлууд нь энэхүү сайтад хүмүүсийн маань хуваалцдаг хүндхэн асуудлууд, эргэлзэж тээнэгэлзсэн захидлуудтай их ойролцоо байгаа юм. Миний асуух гэсэн зүйл бол манай улсад ер нь сэтгэлзүйн зөвөлгөө авах хүн хэр их байдаг болоо?

14518238_10155205030129045_892418876_n

Сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг зөвлөх байдаг гэж сонссон л доо гэхдээ хэр хүртээмжтэйг сайн мэдэхгүй юм. Би өөрөө ч илүү хүртээмжтэй болгох тал дээр дутмагхан байдаг. Яг мэргэжлээр нь сураагүй болохоор хүмүүст зөвлөх нь зөв үү гэж хааяа асуудаг ч тус болж чадсанаа сүүлд нь мэдэх үедээ урам их авдаг л даа. Ер нь тэгээд өөр дээрээ болсон зүйлүүд, их юм уншиж судлана, хүмүүсийн болсон бодит жишээ асуудлууд дээр ярилцаад байхаар их юм ойлгодог бас залруулмаар, бага зэрэг харамсмаар зүйлүүд ч гардаг юм билээ.

Тэгээд л анх 2, 3 жилийн өмнөөс л хүмүүст түгээе, чадахаараа туслъя гэж бодож ирсэн юм. Тэгээд энэхүү сайтад хүмүүсийн тавьсан захидлуудыг уншихаар зөвлөмөөр зүйлүүд их л харагддаг хааяа дор нь сэтгэгдэл бичиж үлдээдэг харин уншдаг эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Эцэст нь энэ салбар хөгжихөд хувь нэмэрээ оруулахыг маш их хүсдэг юм. Санал бодлоо харамгүй бичнэ үү баярлалаа…


Viewing all articles
Browse latest Browse all 10648

Trending Articles