Quantcast
Channel: Секс.мн
Viewing all articles
Browse latest Browse all 10654

Эмэгтэй хүн ямар хүнийг сонгох нь чухал вэ?

$
0
0

Сайн байцгаана уу? Хорвоо дээр учирал бүхэн утгатай байдаг юм шиг шууд гол сэдэвдээ оръё гэж бодлоо. Би энэ жил 23 хүрч байгаа японд сурдаг юм. Би жилийн өмнө Монголд байхдаа өөрийнхөө үеийн залуутай жил хагас үерхээд салсан тэр залуу үнэхээр хэнч харсан нүдэнд дулаахан өндөр мах шөл нь таарсан миний сонирхолын залуу яг л байлаа. Тэр минь үнэхээр даруухан бас маш хүмүүжилтэй ээж ааваасаа айж чаддаг тийм л хүмүүжилтэй залуу. Харин би бол маш дураараа бас галзуудуу эрх гоё сайхан хувцасанд дуртай ч өөрийгөө цайлган сэтгэлтэй гэж олон хүнээс сонсдог нэгэн.

Хамгийн гол асуудал гэвэл тэр залуу үнэхээр амьдарлын хатгүй тэвчээргүй юманд тууштай биш байсан. Их сургуулиа голоос нь хаясан бас одооо ч пс тоглодог энэ л хамгийн гол асуудал байсан. Надаас илүү тоглоомоо 1-т тавьдаг байсан харин би салсан хэдий ч тэрний зарим зан чанарт нь хорогдоод байх юм. Тэр үнэхээр хуурамч биш муу зуршилгүй би үерхдэг байхдаа л fb пассыг нь мэддэг байсан ганц ч эмэгтэй хүнтэй чатладаггүй одоо ч хэвээрээ байх. Хармсалтай нь одоо шалгасан ч эмэгтэй хүн байхгүй ч найзуудтайгаа нөгөө л тоглоомооо өдөржин шөнөжин өдөр бүр ярьсан хэвээр.

Уг нь би өөрчлөгдөнө л гэж горьдоод байсан юм бусдаар бууз хуушуур шиг болохоор нь тэр байх харин энд ирээд саяхан нэг залуутай чатладаг болсон тэр Монголд их сургуулиа төгсөөд энд мастерт сурж байгаа тийм сайхан залуу биш намхан жоохон махлаг. Харин үнэхээр сэргэлэн хичээлийнхээ хажуугаар ажилаад л хамгийн гол нь надад анх маш их тусалж байсан юм. Би энд гэрээ солиод нүүхэд минь нүүлгэж өгч бас үнэхээр хэрэгтэй үед минь өөрт байгаа мөнгөө шавхаж тусалж байсан юм. Сайн залуу гэж хэлж болох байх гэхдээ би энэ залууд яаж итгэхээ мэдэхгүй юм. Нөгөө л бүтэлгүй залуугаа бодсоор. Ер нь эмэгтэй хүн ямар хүнийг сонгох нь чухал вэ? Надад сэтгэлээсээ хариулж туслаач…


Viewing all articles
Browse latest Browse all 10654

Trending Articles